Родман: Ким Чен Ун бид хоёр мөнхийн найз нөхөд

Америкийн нэрт сагсан бөмбөгчин Деннис Родман БНАСАУ-днэг жилийн дотор хоёр удаа очиж, сагсан бөмбөгт дуртайгаараа нэрд гарсан БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унтай уулзжээ. Дэлхийд БНАСАУ-ын тэргүүний тухай юу бодох байдагт би санаазовохгүй байна гэж домогт тамирчин мэдэгджээ.

“Тэр бид хоёр мөнхийн найз нөхөд. Дэлхийд хүмүүс түүний тухай юу бодож байдаг нь надад хамаагүй” гэж 52 настай тамирчин БНАСАУ-ддахин зочилсныхоо дараа есдүгээр сарын 7-ндБээжин хотод Умард Солонгосын удирдагчийн тухай ярьсанбайна. Түүний хэлснээс үзвэл, тэнд таван өдөр байхдаа “энх тайван, спортын тухай” ярилцжээ. БНАСАУ-ын удирдагчтамирчныг хэзээ ч хамаагүй Пхеньянд ирж байхыг урьсан байна.

БНАСАУ, АНУ-ын харилцаа таагүй байдаг хэдий ч нэрт тамирчин Пхеньянд дахин очсон нь сонин.

Энэ нь 2013 онд Родманы хувьдУмард Солонгост хийсэн хоёр дахь аялал болсон юм. Тэр 2006 онд их спортыг орхиж,телевизийн янз бүрийн нэвтрүүлэг, цэнгээнт шоунд тогтмол оролцож, кинонд тоглодог болжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ