Солонгосын “Кореан Эйр” компани монголчуудыг басамжлах нь хэрээс хэтэрлээ

Монгол Улсад Солонго­сын нислэгийн "Кореан Эйр" компани үйлчилгээ үзүүлдэг. Яарсан тэвдсэн, өвдсөн зов­сон нэг маань наашаа цаа­шаа явах, улс төр, бизне­сийн­хэн ажил төрлөө гүйцэл­дүүлэх, амарч зугаалах гээд гадагшаа зорчих бүртээ бид "Кореан Эйр"-ээр үйлчлүүл­дэг. Үндсэндээ монголчууд бидний чөлөөт ертөнц рүү гарах ганц суваг маань уг нислэгийн компани л болоод байгаа. Манайд "Аэрофлот", "Air China" гэх олон улсын нислэгийн томоохон ком­па­ниудыг эс тооцвол Солон­го­сын "Кореан Эйр" л байгаа шүү дээ. Гэвч уг компани "Бид л монополь эрхтэй юм чинь" гэсэн шиг даналзаж дэндүү ихэмсэг, бардам аашлах юм. Үнэндээ ч тэд манай төр зас­гийн удирдлагууд, эрх мэдэл бүхий албан тушаалтнуудад нөлөөлж, лообийдон бүрэн дийлж байгаа нь үнэн, хэн­бугайд ч тодорхой. Тиймдээ Монголын агаарын тээвэрт хязгааргүй дархан эрхтэй данайгаад байгаа хэрэг. Уул нь "Кореан Эйр" бол дэлхийн хаана ч нислэгээ үйлддэг, олон улсын өндөр зэрэглэл бүхийтом компани юм.

Харин тэрхүү олон улсын жишиг бүхий өндөр зэрэглэл­дээ явуулж буй үйл ажил­ла­гаа, үйлчилгээ нь таарахгүй байх нь илт мэдрэгдэх бол­лоо. Үүнд шуудхан хэлэхэд солонгос хүний хоёрын хоорон­дох ямаан омог, бялан­гач сэтгэлгээ нь хэтий­дэж ямар ч нөхцөлд түвэгтэй байдал үүсгэх юм. Анзаараад байх нь ээ, солонгосчууд Монго­лын ард түмэнд, манай гэмгүй иргэдэд ямар муухай дээрэнгүй, хүйтэн хөндий ханддаг гэж санана. Яагаад ч юм бэ зэвүүцсэн, дорд үзсэн, үнэн сэтгэлээсээ басамжил­сан байдлаар хандаад бай­даг. Солонгос нөхдийн тийм ая данг бид мэднэ. "Кореан Эйр"-ээр зорчиж Солонгосын гаалиар ороход шалган нэвт­рүүлэхийн ажилтан нь болол­той солонгос өвгөн монгол­чуу­дыг "чи тийшээ, чи ийшээ" гэж модоор чичлэн ялгаж тусад нь хашиж байгаад Монгол руу нь буцааж байсан цаг саяхан. Ингэж л солон­гос­чууд монголчууд биднийг дорд үзэж, ерөөс хүн биш мэтээр, солонгос хүн тэргүүн зэргийн, монголчууд бол хоёрдугаар зэргийнх хэмээн ханддаг нь сонин. Үүний тод жишээ саяхан болсон байна. Тодруулбал, энэ оны есдү­гээр сарын 01-ний оройн 21 цагийн Улаанбаатар-Сөү­лийн чиглэлийн "Кореан Эйр" компанийн KE-868 дугаарын олон улсын нислэгт манай нэг эрхэм "Бизнес классын тусгай тасалбар авч зорчихоор бол­жээ. Ингээд бизнес класс-ын тусгай суудалдаа суух гэтэл "Кореан Эйр"-ийн монгол ажилчид тухайн хүнээс "Таны тасалбар бизнес классын суудал гэдэг нь үнэн юм уу" гэж асуугаад байж. Түүнийг харцаараа онилчихоод байн байн нэг л сэжигтэй асуугаад байсан хэрэг. "Тийм ээ, миний тасалбар бизнес класс-ын тусгай суудал нь үнэн" гэсэн байна.Ингээд онгоц яг хөөрд­гийн даваан дээр "Кореан Эйр"-ийн өнөө мон­гол солонгос ажилчид "Таны тасалбар бизнес классынх биш байна" гэж улайм цайм луйварджээ.

Монгол солонгосчууд ийн­хүү хашгичаад тасал­барыг нь шууд хурааж "Энэ зорчигчийн ачааг нь аваад ир, буруу суудалд суусан байна" гээд цамнаж өгчээ. Ийнхүү орилж, хашгирч, манай хүнийг олны өмнө гөлөлзүүлж, нэр хүндийг нь гутааж, доромжилсныхоо эцэст хоёр зүйлийг тулгасан байгаа юм. Үндсэндээ шан­таа­жилж байгаа хэрэг л дээ. "Та арын буюу энгийн суу­далд суу, эсвэл дараагийн нислэгээр яв" гэжээ. Тэгээд мань хүн аргагүйн эрхэнд нэг сая хоёр зуу гаруй мянган төгрөгөө төлж авсан бизнес суудлаа булаалгаад найман зуу гаруй мянган төгрөгийн үнэтэй энгийн хатуу суудалд суусан байна. Аргагүйн эрхэнд шүү дээ. Гадаадын ажил төрөл энээ тэрээ нь хойшлуулж болохгүй болоод энгийн суудал руу хөөгдсөн нь тэр. Халаасанд явсан нэг сая хоёр зуу гаруй мянган төгрөгөө төлж авсан бизнес суудлаа алдаад зогсохгүй, ямар муухай доромжийг үзэж, хүн төрөлхтний хүнээ дээдэл­дэг өнөөгийн соёлт ертөнцөд байж боломгүйгээр адлагдсан нь тэр ээ. Хамгийн инээдтэй нь манай эрхмийн тусгай суудлыг "Кореан Эйр"-ийнсолонгос, монгол ажилчид шууд булааж авсан нь тухайн суудалд өөрсдийн солонгос өвгөнийг суулгах гэж л тийн­хүү аяглажээ.

Ийм л үйл явдал энэ сарын нэгний Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн онгоцонд болжээ. Монголчуудыг харж байгаад л энэ томоотой, хүний өөдөөс үг хэлчихэж чадахгүй байх гэж таагаад тус компанийн ажилчид ийм ёс зүйгүй авирладаг аж. Уг нис­лэ­гийн бизнес суудалд тухайн эрхмээс гадна УИХ-ын гишүүн асан Д.Энхбат явсан гэж байгаа. Түүнийг бол Их хурлын гишүүн байсан гээд халдаагүй бололтой. Ингээд л энгийн нэгэн рүү арслан барс шиг дайрч хэл ам гаргаж чадах юм биш хэмээн дээрэлх­жээ.

Олон улсын зэрэглэлийн дэлхийн том компани ийм л өчүүхэн өрөвдмөөр сэтгэл­гээ­гээр аливаад хандаж, хариуц­ла­гагүйгээр ажил алба, үйл­чил­гээгээ явуулах юм. Ялан­гуяа монголчуудыг хүн биш мэтээр үздэг нь үнэндээ зэвүүн. Тэрхүү бодол сэтгэл­гээ­нийх нь наад захын жишээ "Кореан Эйр" компанийн үйл явцаас нэвт шувт мэдрэгдээд байна. Бичлэгийнхээ эхэнд миний бие "Кореан Эйр"-ийнхэн болон солонгосчууд манай төр засгийн удирдла­гуудад нөлөөлж, лообийдон монополь эрх тогтоож байна гэж бичсэн. Энэ байдал нь олон зүйл дээр харагддаг. Ойрын жишээ гэхэд л буруу талдаа жолоодлоготой маши­ныг Улаанбаатар хотод хөдөлгөөнд оролцуулахгүй гэсэн яриа хөөрөө гарч, төрийн тэргүүн хэлж байж намдсан даа. Энэ нь цаанаа Солонгосын компанийн л бодлого шүү дээ. Ингэж л Солонгосын компаниуд Монго­лын төр засагт далдуур нөлөөлж, энгийн гэмгүй мон­гол­чуудад дээрэнгүй хандаж байна. Одоо тэгэхээр Солон­го­сын ийн ёс зүйгүй "Кореан Эйр" компанийг Монголын агаарын тээврээс болиулъя. Солонгос өвгөн өөрийнхөө гааль дээр монголчуудыгхонь шиг хашиж нааш нь хөөж явуулдаг байсан шиг тэднийг хөөж гаргамаар байна. Тэд­ний оронд Америк, Япон зэрэг дэлхийн томоохон орнуу­дын олон улсын нислэ­гийн компанийг оруулж ирэх хэрэгтэй. Талын нүүдэлчин Монголыг өнөөдөр дэлхий харж байна. Бид одоо хаана хаанаа том сэтгэж, дэлхийн эрх чөлөөт нийгэмд хүн төрөлхтний ижил сайн сайхан амьдармаар байна. Дэлхийн том гүрнүүдийн нөлөө бүхий эрхмүүд, улс төр, эдийн засаг, урлаг соёлын том том зүтгэлт­нүүд манайд өдөр бүр л айл­чилж байгаа. Тэд монгол­чуу­дыг хүндэтгэн харилцаж, соёл­той хандаж байгаа. Ийм байтал Солонгосын нэгэн нислэгийн компанийг царай алдан, ард иргэдээ доромж­луулж, гадагшаа гарах чөлөөт ертөнцийн сувгаа ингэж сэвтүүлж байх хэрэг байна уу.

"Кореан Эйр" компанийг зүгээр ч нэг явуулчихгүй доромжилсон, үл хүндэтгэж харилцсан иргэдээсээ ууч­лалт гуйлгаж, ухаандаа есөн сарын нэгний нислэгт бизнес суудлаа алдсан эрхмийн эдийн засгийн болоод сэтгэл санааны төлбөрийг төлүүлэх хэрэгтэй. Саяын зорчигч нэг сая хоёр зуу гаруй мянган төгрөгөөр авсан бизнес суудлаа шууд булаалгуулж хатуу суудалд явсан. Түүний тасалбарынх нь үнийг арав ба түүнээс дээш нугалсан үнээр эргэн төлүүлж, нэг үгээр хэлбэл эдийн засаг болоод сэтгэл санааны хувьд хохи­рол­гүй болгох хэрэгтэй. Дэл­хийн томоохон орнуудын олон улсын нислэгт ийм зүйл болсон бол тухайн компани тасалбарыг нь хураасан ажилч­даа шууд ажлаас нь халж, компанийнхаа зүгээс тухайн иргэнийг хохиролгүй болгон албан ёсоор уучлал гуйдаг. Эндүүрэл гарчээ гэсэн маягаар уучлал эрдэг, зорчиг­чийнхоо өмнө бөхөлздөг. Ийм л жишигтэй шүү дээ. Тэгэхээр ард иргэддээ хан­даж хэлэхэд Солонгосын нис­лэ­гийн "Кореан Эйр" компаниар үйлчлүүлээд эдийн засаг болоод сэтгэл санааны хохирол амссан хүмүүс манай сонинд ханда­хыг хүсч байна. Бид энэ талаар цаашдаа цуврал мате­р­иалууд бэлдэж гаргах болно гэдгээ дуулгая.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ