Өнөөдрийн 13:00 цагаас хойших орон нутгийн автобусууд Драгон авто буудлаас хөдөлнө

Өнөөдөр буюу долоодугаар сарын 28-ны өдрийн 13 цагаас 29-ний 6 цагийн хооронд “Номин” автобуудлын өмнөх замын хөдөлгөөнийг бүрэн хааж зам засварын ажил хийнэ.

Үүнтэй холбогдуулан өнөөдрийн 13:00 цагаас хойш Улаанбаатар хотоос орон нутгийн чиглэлд гарах зорчигч тээврийн бүх автобус Драгон автобуудлаас хөдлөх зохицуулалт хийжээ.

Тодруулбал

  • Архангай 14:00, 19:00 цаг
  • Баянхонгор 14:00, 20:00 цаг
  • Баян-Өлгий 13:00 цаг
  • Говь-Алтай 15:00, 18:00 цаг
  • Завхан 16:00, 18:00 цаг
  • Өвөрхангай 14:00, 18:00 цаг
  • Увс 15:00, 17:00 цаг
  • Ховд 13:00, 16:00 цагийн автобуснууд хуучин Драгоноос хөдлөх аж. Иймд иргэд, зорчигч та бүхэн замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг тооцоолон цагийн зөв зохицуулалт хийхийг Автотээврийн Үндэсний төвөөс зөвлөлөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 25 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 34 мин