2020 оны Олимпийн наадам Токиод болно

Хүн төрөлхтний эв нэгдлийнбэлэгдэл болсон олимпийн наадам 2020 онд Япон улсын нийслэл Токио хотод зохиогдохоор болсон тухай албан ёсоор зарлалаа. Олимпийн наадам зохиох эрхийн төлөө Аргентин, Испани, Турк болон Япон улсууд өрсөлдсөн юм.

Харин Япон улсын хувьд ийнхүү хоёрдахь удаа олимпийн наадам зохиох эрхээ авч байна. Үүнээс өмнө 1964 оны олимпийн наадмыг зохиож байсан билээ.

2020 оны олимпийн наадмыг Японд зохиохоор болж байгаа нь нэгэн асуудалтай тулгарч байгаа. Тэндэхийг эрүүл ахуйн нөхцөл, аюулгүй байдал хэрхэн хангагдах эсэх нь зарим талаараа эргэлзээ дагуулж байгаа. Энэ нь Фукушимагийн атомын цахилгаан станцын дэлбэрэлтээс үүссэн цацаргийн хор өнөө хэрдарагдахгүй байгаатай холбоотой. Харин Японы ерөнхий сайд Шинзо Абе Олимпийн хорооны хурал дээр “ Бид бүх тавигдах шаардлагыг хангаж, таатай нөхцлийнбүрдүүлж чадна. Тэр хүртэл орчны эрүүл ахуйн асуудлаа ч бүрэн шийднэ” хэмээн амласан юм.

Одоогийн байдлаар Япон улс олимпийн наадамд зургаан тэрбус ам.доллар зарцуулах төлөвлөгөө гаргачихаад байгаа юм. Тэдгээр мөнгөний нэгтэрбум гаруй ньстадион барьж байгуулахад зориулагдаж байгаа юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ