Жиргээчдийн оноосон хоч зохисон гэдэг нь ванлий

‘’Төөрдөг’’ Н.Алтанхуяг

Хочтонгуудыг Ерөнхий сайд маань толгой цохиж яваа нь түүний Бурхан халдун ууланд төөрдөгтэй холбоотой. Тэрээр цас ханзраагүй шахам байхад цагаа ололгүй ууланд авирснаар багийн нөхөдтэйгээбараг хөлдөх дөхөж, хүний амь үрэгдэх шахсан. Тэгээд л жиргээчид түүнд төөрдөг Н.Алтанхуяг цол олгосон.Шинэчлэлийн Засгийн газрынхаа хувь заяаг тэнгэр хангайдаа даатгаж, хөх тэнгэрээс элбэрэл ирэхээр зорьсон чинь харин ч хатуу шийтгэл мэт урдаас нь цасан шуурга тавьж,зам харгуйг бөглөжээ. Золтой л хүний амь эрсдээгүй.

‘’Данс’’ С.Баярцогт

Харин УИХ-ын гишүүнС.Баярцогт гадаадад данс нээж түүнийгээ таг мартсан гэх хэн ч үл итгэхүлгэрээсболж, данс хочтой болсон. Эдүгээ эрх баригч нам нь гадаадад офшор данстай гишүүнийхээ талаар гүлдийсэн хэвээр байгаа төдийгүй ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр төрийн өндөр албан тушаалтнууд офшор данстай байхыг хориглох хуулийн төсөл өргөн барьсан шиг цаг аргацааж сууж буй.

‘’Гал’’Н.Батбаяр

Төрийн ордонд тэнгэрийн үйлийг хийж, ‘’гал’’ хэмээх хочтой нэгэн улс төрч тодорсон нь УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр. Тэрээр Монгол улсын гавъяат жүжигчин С.Жавхлангийн гал бадраах ёслолыг дэмжин, төрийн ордонд төдийгүй Монгол улсын хөндлөн гулд хэрэн явж,гал бадраасан нь түүнийг ‘’гал’’ хочтой болгосон. Монголчууд галын дөл өөдөө, галаа манах нуган үртэй боллоо хэмээн билэгшээж, галаа дээдлэн ирсэн энэ зан үйлийг олонд сурталчлан, таниулсан түүний гавъяа мөн боловч бүсгүй хүнийг Төрийн хүндэтгэлийн их өргөөндөө орууахгүй хажигласан нь өөрийнх нь цуглуулсан оноог талаар болгож, таагүй сэтгэгдэл үлдээж, нэр хүнд нь ялангуяа эмэгтэйчүүдийн дунд асар их унасан юм.

‘’Мах’’ Ө.Энхтүвшин

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсаны дараахан УИХ-ын гишүүн, МАН-ын дарга Ө.Энхтүвшин 1 кг махны үнийг 1200 төгрөг гэж талбай дээр болсон цуглаан дээр хэлснээсээ болж,’’мах’’ хоч зүүсэн. Гэхдээ түүний хэл хальтирч хэлснийг олон нийт ойлгосон ч сөргөлдөгч намуудынхар пиарчидүүнийг өлгөнтаатай далим болгож, нэг хэсэгтээ л хальтирч хэлсэн үгийг нь хаданд гартал шоудсан.

‘’Батаар’’Ц.Оюунгэрэл

Хочтонгуудын буухиаг ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл ‘’Батаар’’ нэрээр үргэлжлүүлсэн. Учир нь тэрээр хил давуулан зарагдсан’’ Т-Батаар’’ –ыг эх орондоо авчрахын тулд сайдын ажлаа хойш тавих шахам хөөцөлдөж, багагүй хугацаанд яггүй хөлс хүчээ гаргаж, хөрөнгө ч их урсган байж, эх орондоо авчирсан.Холоос тээвэрлэсэн аварга гүрвэлийнясыг Сүхбаатарын талбайд залж,түмэн олонд үзүүлсэн нь заримд нь таалагдаж, зарим нь хөсрийн ясыг гадагш нь хаядгаас биш, гэрт оруулж ирдэггүй монгол ёс бий, төр ч үүнийг бодмоор юм даа хэмээн буруутгах, зэмлэххүмүүс ч байгаа юм.

‘’Форм’’Л.Гантөмөр

Боловсролын сайд Л.Гантөмөр хярсан туулай шиг барагтаа л бол хий гаргадаггүй хашир улс төрч. Гэхдээ л тэр хичээлийн шинэ эхлэх гэж байхад гэнэт онгод нь орж, улсын хэмжээнийЕрөнхий боловсролын дунд сургуулийн 500 мянган хүүхдэд шинээр форм хийлгэх цагаа олоогүй, сайн төлөвлөгөөгүй түүхий шийдвэр гаргаснаас түүний нэр хүнд чамгүй унасан. Формтой холбоотой хэл ам бүрэн эрхийн хугацааг нь дуустал салахгүй дагах учиртай.

‘’Такси’’O.Магнай

Хочтонгуудын хамгийн сүүлд ‘’такси’’ хоч зүүсэн эрхэм бол ШӨХТГ-ын дарга О.Магнай. Тэрээр таксины үнийг 1500 болгох шийдвэр гаргаж, дараа нь удалгүй шийдвэрээсээ буцсан нь олны дургүйцлийг дээд цэгт хүргэсэн төдийгүй түүнийг‘’такси’’ хочтой болгосон. Зарим твитерчид уураа барьж ядан,’’ галзуу мэлхий’’гэдэг хочийг нэмж зүүгээд ч тайтгараагүй.Зарим нь ‘’таксийн үйл ажиллагаа явуулдаг 16 компаниас тус бүр 50 сая төгрөг татаж, намдаа хандивлах гэж байгаагаа ярьж, тэнэгтсэн байгаа юм даa’’ хэмээн үгээ барж байв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ