Мах иддэг болоод гурван ихэр хүүхэд төрүүлжээ

Хүүхэд огт төрүүлж чаддаггүй байсан Их Британийн цагаан хоолтон эмэгтэй хоолондоо махан бүтээгдэхүүн хэрэглэх болсноор гурван ихэр хүүхэд төрүүлсэн байна. 34настай Лора Диксонсүүлийн 10 жил жирэмсэн болох гэж элдвээр оролдож байсан ч, ер болдоггүй байжээ. Эмэгтэй хиймлээр үр тогтоолгохоор ч шийдсэн ч, зулбасан байна.Тэгээд түүнийг эх болж чадахгүй л байх хэмээн эмч нар таагүй зүйл хэлжээ.

Хуруу шилний аргаар түүнд дахин үр тогтооход, дахин зулбах юмуу дутуу төрүүлж мэднэ гэдгийг эмч нар эмэгтэйд сануулж байсан байна.Бие махбодид төмөр болон В12 аминдэмийн дутагдлыг нөхөхийн тулд Лора иддэг хоолоо өөрчлөхөд хүрчээ.Тэр өдөрт гурван удаа махан хоол иддэг болсон байна.Тэгээд бүсгүй эрүүл саруул гурван ихэр хүүхэд -хоёр хүү, нэг охин төрүүлснээр эмч нарын гайхлыг төрүүлжээ. Хоёр долоо хоногийн дараа тэд гэртээ гарчээ гэж “Daily Mail”сонинд бичсэн байна.

Британи бүсгүй фастфудын хоол ч иддэг болж, тиймээс жирэмсэн байх үедээ 30 гаруй килограмм таргалжээ.Гэвч уурагтай хоол хүүхдүүдээ 35 долоо хоног тээхэд нь түүхэнд тусласан бөгөөд үүнийг эмч нар ч нотлосон байна. “Зулбаж нэг хүүхдээ алдсанаас хойшби гурван хүүхэд тээж чадах юм хэмээн бодож байгаагүй. Махаар хоолны дэг барьсан маань жирэмсэн үед биед хэрэгтэй тэр бүх бодисыг авахад надад тусласан нь яг үнэн” гэж Лора хэлжээ.

Насан туршдаа цагаан хоолтон байсан Лора Диксон эх болсноор,дахин мах идэхээс татгалзахаар шийдсэн байна. Гэвч одоо "Макдоналдс"-ын хоол түүний иддэг хоолны цэсэнд мөн орж байгаа ажээ. Гэхдээ Лора тэндээс шарсан төмс болон бусад махгүй хоолл авдаг байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ