Чөлөөт бөхийн тамирчид ДАШТ-ийг зорилоо

Йордан улсын нийслэл Амман хотод наймдугаар сарын 19-нд  U17 буюу өсвөр үеийн ДАШТ зохион байгуулагдах аж. Тус тэмцээнд манай улсын баг тамирчид буюу МУГТ Г.Мандахнаран, Налайх дүүргийн БТСХ-ны дасгалжуулагч Д.Мөнхбаяр нараар ахлуулсан 8 эрэгтэй, 4 эмэгтэй тамирчин Амман хотыг зорьжээ.

Тэмцээн сонгомол бөхийн төрлөөр 65кг-ын жинд "Цаст Тайга" клубийн тамирчин Т.Борг ил, Сонгомол бөхийн шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ С.Мөнхсүхийн хамт эх орноосоо өчигдөр /2024.08.17/ мордсон бол өнөөдөр /2024.08.18/ чөлөөт бөхийн баг тамирчид МУГТ Г.Мандахнаран, Налайх дүүргийн БТСХ-ны дасгалжуулагч Д.Мөнхбаяр нараар ахлуулсан 8 эрэгтэй, 4 эмэгтэй тамирчид Йордан хотыг зорилоо. 

Сонгомол бөхийн төрлөөр уг тэмцээнд манай улс анх удаа оролцож байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 11 хэм дулаан
Уржигдар 08 цаг 25 мин

Улаанбаатарт 11 хэм дулаан
Уржигдар 08 цаг 25 мин