107 настай өвөө цагдаа нартай буудалцаж байгаад алагджээ

Америкийн Пайн-Блафф хотын 107 настай оршин суугч Монро Айседор цагдаа нартай буудалцаж байгаад алагдсан байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн бичсэнээр, Айседор хоёр хүнийг буудаж ална хэмээн сүрдүүлж байжээ. Хэргийн газарт ирсэн цагдаа нар тэр хоёр хүнийг байшингаас гаргаж, өвгөнийг буугаа өгөхийг ятгах гэж оролдсон ч, цаадах нь унтлагын өрөөний хаалгаар шууд буудсан байна. Цагдаа нар хэлэлцээ хийхийг бас шаардсан ч,тусыг олоогүй ажээ. Тусгай зориулалтын цагдаа нар дайран орохоор шийдэн, нулимс асгаруулагч хий цацаж, хаалгыг эвдэж эхлэжээ. Тийнхүү дахин буудалцах үеэр тэтгэврийн өвгөн алагдсан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ