Ким Чен Ун охинтой болжээ

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун охинтой болсон талаар АНУ-ын сагсан бөмбөгч Деннис Родман хэвлэлийнхэнд зарлалаа. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгост айлчлан очсон бөгөөд өөрийн сайн найзаа хэмээдэг Ким Чен Унтай уулзаж, тэднийд зочилсон тухайгаа ярьж байна.

Хойд Солонгосын удирдагчийн эхнэр хөл хүнд болсон талаархи шуугиан өнгөрсөн гуравдугаар сараас хэвлэлүүдээр цацагдаж эхэлсэн юм. Харин түүний амаржсан эсэх талаар мэдээлэл гарахгүй байсан нь шинэ төрсөн нярай хүү биш байсантай холбоотой хэмээж байна.

Родман Ким Чен Уныг “Тун сайн аав” гэж хэлжээ.Тэд охиндоо Жу-И гэдэг нэр хайрлажээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ