Башар аль-Ассад: АНУ-д ямар ч нотолгоо байхгүй

Сири улсын ерөнхийлөгч Башар аль-Ассад телевизээр өгсөн ярилцлагадаа “АНУ-д манай засгийн газар химийн зэвсэг хэрэглэсэн гэдгийн нотлох ямар ч нотолгоо байхгүй” хэмээн ярив. Түүнчлэн хэрэв АНУ Сири рүү дайралт хийсэн тохиолдолд тэдний холбоотон улсууд Сирийг өмөөрч хариу дайралт хийх болно хэмээн мэдэгдсэн байна.

Харин АНУ-ын тал Их 20-ын уулзалтад уяагдаж Сири рүү дайралт хийх эсэх асуудлыг түр хугацаанд хойш тавиад байгаа. Гэсэн ч Барак Обама болон түүний парламентын зарим гишүүд дайралт хийх хэвээр байгаа гэдгээ илэрхийлсэн. Харин сүүлийн өдрүүдэд АНУ Сири рүү агаарын цохиолт өгөх гэж байгаа эсэх нь ихээхэн маргаан дагуулсан асуудал болоод байна. Парламентын зарим гишүүд эсэргүүцэж байгаагийн дээр дайралт хийх нь зөв хэмээн дэмжиж байсан гишүүд ч эцсийн хариулт биш байсан хэмээн ярьж байгаа юм. Мөн гудамж талбай дахь иргэдийг эсэргүүцлийн жагсаал бас нөлөөлөх хүчин зүйлсэд ороод байна. Иргэдийн дургүйцлийг ихээр хүргэж байгаа зүйлсийн нэг нь яах аргагүй энх тайван байдлын төлөө байгаа бол нөгөө талаас иргэдийн татварын мөнгөөр дайн тулаан хийх гэж байгаа нь эгдүүцлийг нь төрүүлж буй хэрэг болоод байна.

Нэгэнт дэлхий дахины асуудал болоод байгаа учраас бусад орнууд ч үзэл бодлоо илэрхийлж “АНУ дэлхийн цагдаа биш шүү дээ” хэмээж буй. Улс орнууд бас АНУ-ыг нотлох баримтаа нээлттэйгээр дэлгэх хэрэгтэй хэмээн шаардаж байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ