“100 айл” барилгын материалын захыг Налайх руу нүүлгэнэ

Нийслэл хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор томоохон зах, худалдааны төвүүдийг хотоос нүүлгэх асуудал яригдсаар байгаа билээ. Тэгвэл энэ ажлын эхлэл болгож ”Зуун айл” барилгын материалын захыг хотоос гарган Налайх дүүрэгт байрлуулахаар болжээ. Мөн “Да хүрээ” зэрэг техникийн захуудыг 22-ын товчооны орчимд байршуулах шийдвэр гарсан байна.

Дээрхи шийдвэрийг гаргахдаа мэдээллийн сайтуудаар дамжуулан иргэдээс санал асуулга авсан бөгөөд санал асуулгад оролцсон иргэдийн 88-аас дээш хувь нь зах, худалдааны төвүүдийг хотоос нүүлгэн шилжүүлэхийг дэмжжээ.

Эх сурвалж: www.aravt.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ