"Mining Week & MinePro 2024" үзэсгэлэн, чуулган эхэлнэ

 Аравдугаар сарын 2-ны лхагва гарагт болох зарим үйл явдлын тойм: 

09.00 цагт: “Туушин” зочид буудалд: "Кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшинг тодорхойлох нь” зөвлөлдөх уулзалт болно. Утас: 8602-1029.

09:00 цагт: УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Уур амьсгалын өөрчлөлт-Шинэ хоршоо-Ногоон санхүүжилт-Бэлчээрийн экосистемийн хүлэмжийн хийн эргэлтийг тогтворжуулах нь” форум зохион байгуулна.

 

10:00-14:00 цагт: УИХ-ын байнгын хороод хуралдана.

 

09:00 цагт: Налайхын аэродром буюу нисэх онгоцны талбайд Монгол Улсын БХЯ-нд цэргийн техник хүлээлгэн өгөх ёслол болно. Утас: 9974-9024

-Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

10:00-14:00 цагт: МҮХАҮТ-д: “Зөвшөөрлийн тухай хуулиар олгож буй тусгай болон энгийн зөвшөөрөл шинээр авах, сунгуулахад тулгарч буй асуудал, шийдэл” хэлэлцүүлэг болно. Утас: 9910-7371.

-Налайх дүүрэг, Тайж хайрханы бэлд: “Mining Week & MinePro-2024” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулган эхэлнэ. Утас: 9572-4747.

-МоАХ болон улс төрийн намуудын төлөөлөл УИХ-ын гишүүн агсан С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэнэ. 

11:00 цагт: “Рамада” зочид буудалд: Хүний эрхийн төлөв байдлын талаар зөвлөмж хэлэлцүүлэг болно. Утас: 8097-9191.

11:00 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төвд: Монгол Улсын иргэн н.Ган-Очир Франц улсад хоригдсон талаарх шүүхийн шийдвэрийг танилцуулна.

11:30 цагт: СЕХ-нд: Байнга оршин суугаа хаягаасаа өөр газар ажиллаж байгаа 100 мянга шахам иргэний сонгох эрхийг хангах асуудлаар сэтгүүлчидтэй уулзалт хийнэ. Утас: 9912-2141.

11:00 цагт: “Степпе Арена”-д: “Дэлхийн цирк Монголд-2024” тоглолтын талаар үзүүлбэртэй хэвлэлийн бага хурал болно. Утас: 9139-9149.

14:30 цагт: УДЭТ-т: Б.Цогнэмэхийн зохиол, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулга “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгийн талаар хэвлэлийн бага хуралтай.

-“Кемпински” зочид буудалд: АШУҮИС-ийн Хүүхдийн Анагаахын тэнхимийн 70 жилийн ойд зориулсан хоёр дахь өдрийн үйл ажиллагаа эрдэм шинжилгээний хурал, хүүхдийн эмч нарт зориулсан сургалтаар үргэлжилнэ.

 

-Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд: Чингэлтэй дүүргийн номын баяр болно. 

Спорт:

 

-Тажикстаны нийслэл Душанбе хотод жүдо бөхийн залуучуудын ДАШТ эхэлнэ. Монгол Улсаас 14 бөх барилдана. 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 17 хэм дулаан
Уржигдар 07 цаг 41 мин

Улаанбаатарт 17 хэм дулаан
Уржигдар 07 цаг 41 мин