“Miss Universe 2024” тэмцээний санал хураалт албан ёсоор эхэллээ

“Miss Universe 2024” тэмцээний санал хураалт албан ёсоор өчигдөр эхэллээ. Уг тэмцээнд Монгол Улсыг төлөөлж, үндэсний ялагч З.Номинзул оролцож буй.

Саналаа өгснөөр үндэсний ялагч З.Номинзулыг хагас финалд өрсөлдөхөд туслах юм. Энд дарж саналаа өгөх боломжтой.

"Voice for Change" номинацид З.Номинзул “Боловсролын тэгш хүртээмж”-ийн асуудлыг хөндсөн бөгөөд ялагч нь “Miss Universe” байгууллагаас санхүүжилт авч, энэ чиглэлд төсөл хэрэгжүүлэх боломжтой болох юм. Энд дарж саналаа өгч дэмжих боломжтой.

Үндэсний ялагч З.Номинзул энэхүү бичлэгээрээ дамжуулан дэлхийн тэрбум гаруй хүнд эх орноо сурталчлан таниулж байна.

73 дахь удаагийн “Miss Universe” тэмцээний хаалтын ёслолын ажиллагаа арваннэгдүгээр сарын 17-нд Мексик улсад болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (202.126.89.231)
    Энэ дүнгийн хүүхнүүд захаас аваад байнадаа шал дэмий тэмцээн ч гэх шиг
    2024 оны 10 сарын 28 | Хариулах