Шатар сонирхогчдын ДАШТ-ээс Монголын баг долоон медаль хүртжээ

2024 оны шатар сонирхогчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Грэкийн Родэс хотноо болж өндөрлөлөө. Монгол Улсаас 27 шатарчин оролцсон бөгөөд U1700, W1700, U2000, U2300 гэсэн дөрвөн ангилалд өрсөлдсөн байна.  

Нийт долоон тамирчин медаль хүртсэн бөгөөд хоёр алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртжээ.

W1700 ангилал:

Баярт-Учрал АНУ-мөнгөн медаль

U1700 ангилал:

Лхагвагарам Сумьяа-хүрэл медаль

U2000 ангилал

NM Амартайван ЭРХЭМБАЯР-мөнгөн медаль

W2000 ангилал:

WNM Цогтсайхан САЙХАНЧИМЭГ-алтан медаль

WCM Даваахүү ӨНӨРЗУЛ-хүрэл медаль

U2300 ангилал:

FM Хишигбат ӨЛЗИЙХИШИГ-хүрэл медаль

W2300 ангилал:

WFM Баянмөнх АМИН-ЭРДЭНЭ-алтан медаль

2023 онд уг тэмцээнээс зургаан медаль хүртсэн бөгөөд дөрвөн алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт -12 хэм хүйтэн
Өчигдөр 08 цаг 29 мин