Зайсангийн хуучин гүүрийг нэг сарын хугацаанд түр хаана

Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсангийн хуучин гүүрийг 1968 онд буюу одоогоос 56 жилийн өмнө ашиглалтад оруулж байжээ. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй, ашиглалтын хугацаа дуусаж, хэзээ ч нурж магадгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан. Тиймээс уг хуучин гүүрийг 2025 онд буулгаж, шинээр барих гэж буй.

Уг гүүрийг арваннэгдүгээр сарын 8-наас арванхоёрдугаар сарын 1-ний өдөр хүртэл түр хааж, бохирын шугамыг шилжүүлнэ. Харин оргил ачаалал дууссаны дараа буюу 2025 оны нэгдүгээр сард хуучин гүүрний хөдөлгөөнийг эргүүлэн хааж, буулган шинээр барих ажлыг эхлүүлнэ хэмээн НЗДТГ-аас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт -12 хэм хүйтэн
Өчигдөр 08 цаг 29 мин