Улаанбаатар хотод 4 хэм дулаан байна

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдөр  /2024.11.11/ цаг агаарыг урьдчилсан мэдээг  хүргэж байна.


Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд, арваннэгдүгээр сарын 11-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор хүчтэй салхитай байхыг анхааруулж байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -20…-25 градус, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -15…-20 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Онон, Улз голын хөндийгөөр -10…-15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0…-5 градус, бусад нутгаар -5…-10 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -3…-8 градус хүйтэн,

Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -1…+4 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8…+13 градус, бусад нутгаар +3…+8 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -17…-19 градус, бусад хэсгээр -10…-12 градус хүйтэн, өдөртөө +2…+4 градус дулаан байна.

Багануур орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -16…-18 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -18…-20 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт -12 хэм хүйтэн
Өчигдөр 08 цаг 29 мин