Агаарын бохирдол үйлдвэрийн бүс орчим "маш их бохирдолтой" түвшинд хүрчээ

Улаанбаатар хотын өнгөрсөн долоо хоногийн агаарын чанарын мэдээг танилцуулж байна. Агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ны агууламжийг тодорхойлжээ.

Улаанбаатар хотын агаарын чанарын индексийн мэдээгээр 2024 оны арваннэгдүгээр сарын 4-10-ны өдрүүдэд Мишээл экспо, Зайсан, Ургах наран хороолол орчим ихэнхдээ "Хэвийн", 13-р хороолол, Нисэх, Зурагт, 5-н буудал, Налайх, Амгалан, Дамбадаржаа, Шархад, Толгойт, 1-р хороолол, 100-н айл, Хайлааст, Баруун 4-н зам, Баянхошуу орчим "Бага бохирдолтой", харин Цахилгаан станц орчим "Маш их бохирдолтой" түвшинд хүрсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 11 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 25 мин

Улаанбаатарт 11 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 25 мин