Толгойт орчим хамгийн их бохирдолтой байна
Өнөө өглөө 07.45 минутад Толгойт орчимд хамгийн их бохир буюу агаарын чанарын үзүүлэлт 179 байна. Нисэх, Толгойт, МҮОНРТ, Баянхошуу, Дамбадаржаа, Хайлааст орчимд агаар бага бохирдолтой байна.
Өөрт байгаа нөөц боломж, мэдлэгээ ашиглан утааны хөнөөлийг саармагжуулахад анхаарцгаая.
Амны хаалт хэрэглэж хэвшээрэй
Өвөл амны хаалт байнга хэрэглэж хэвших хэрэгтэй. Ингэснээр агаарын бохирдлоос тодорхой хэмжээнд өөрийгөө хамгаална. Ялангуяа, өглөө, оройд, мөн дулаан гэрээс гарах үед амны хаалт зүүх хэрэгтэй. Учир нь өглөө, оройд агаарын бохирдол хамгийн их байдаг. Мөн дулаан газар байж байгаад гэнэт хүйтэн, хортой агаар амьсгалахад амьсгалын замыг цочроодог. Улмаар астма өвчин үүсэх нөхцөл болдог байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД