ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ

09:00 цагт:

“Нийгмийн эрүүл мэндийн шинэчлэл: Сүрьеэг устгахад эрүүл мэндийн тогтолцоог оновчтой болгох нь” сэдэв уузлалт “Блью Скай”-д болно.

  • МҮХАҮТ-ын ээлжит бус 22-р Их хурал "UG palace”-д эхэлнэ.
  • МУИС-ийн Багш, хөгжлийн төвд: ЗТЯ, НҮБ-ын Ази, Номхон Далайн Эдийн засаг, нийгмийн Комисстой хамтран “Цахилгаан тээврийн хэрэгсэлд шилжих чиг хандлага” зөвлөгөөн, семинар зохион байгуулна. Зөвлөгөөнөөр “Нийтийн тээврийн хэрэгслийг цахилгаанжуулах дэлхийн болон бүс нутгийн туршлага”, “Монгол Улсын нийтийн тээвэр, Монгол дахь цахилгаан шилжилтийн талаарх оролцогч талуудын хэтийн төлөв”-ийг хэлэлцэнэ.
  • “Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл, өөрчлөлт-шинэчлэл-2024” олон нийтийн хэлэлцүүлэг “Холидэй инн” зочид буудалд  болно.

10:00 цагт:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах “Монголын тогтвортой санхүүгийн форум-2024” Төрийн ордонд болно. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь" сэдэвт форумын нээлтэд оролцож үг хэлнэ.

12:00цагт:

  • Хүний папиллома вирусийн эсрэг дархлаажуулалт эхэлж байгаа талаар ЭМЯ, ХӨСҮТ, ХСҮТ, НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ мэдээлэл ХСҮТ-д хийнэ.

13:00 цагт:

  •   Конрад-Аденауэрын сан, Монголын Хэвлэлийн хүрээлэн, “Глоб Интернэшнл” төв “Хэвлэл мэдээллийн эрх чөлөө ардчиллын тулгуур болох нь” ардчиллын VIII чуулган “Кемпински зочид буудалд болно.
  • Монгол-Японы төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт “Улаанбаатар галлерей”-д болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт -12 хэм хүйтэн
Өчигдөр 08 цаг 29 мин