“Аравт” киноны Д.Ганцэцэг нууцаа дэлгэжээ

"Маш нууц" сонин хараат бус чөлөөт хэвлэлийнхээ үүргийг амжилттай гүйцэтгэсэн тул эдүгээ тэд "Маш нууц" сэтгүүлийн анхны дугаарыг эрхлэн гаргажээ. Тус сонины үүсгэн байгуулж байсан сэтгүүлч уран бүтээлчдийн баг 16 жилийн хойно эргэн нэгдэж энэхүү сэтгүүлийн анхны дугаарыг хамтран бэлтгэжээ. Уг сэтгүүлд гарсан олны танил хүмүүсийн талаарх сүүлийн үеийн мэдээ мэдээлэл, танин мэдэхүйн онц сонирхолтой нийтлэлүүд, “Мааньт”-д хоригдож буй Хонхэрэйдийн Б.Энхбаттай хийсэн илэн далангуй ярилцлага анхаарал татахуйц болжээ.

Мөн “Аравт” киногоороо олонд танигдсан залуу жүжигчин Д.Ганцэцэгтэй чин сэтгэлийн яриа өрнүүлснийг онцлох нь зүйтэй болов уу. Чингээд тус сэтгүүлд нийтлэгдсэн жүжигчин Д.Ганцэцэгийн зургуудыг толилуулж байна. Энэ дашрамд дуулгахад “Маш нууц” сэтгүүлийн захиалга ирэх аравдугаар сарын 01 хүртэл орон даяар явагдаж байгаа бөгөөд тус сэтгүүл нь улиралд гурван дугаар гарах ажээ. Хэрэв та “Маш нууц” сэтгүүлийг “The morning post” компанийн шуудангаар захиалвал шуудангийн хайрцаг үнэгүй эзэмших боломжтой юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ