Автобус эргээс нисч олон хүн үрэгджээ

Гватималын баруун хэсэгт автобусны томоохон осол гарч 43 хүн амь эрсэджээ. Автобус 200 метрийн өндрөөс унасан учир ийнхүү ноцтой осол гарч олон хүний амь нас сүйдсэн байна.Осол нийслэлээс 65 км-ийн зайд Сан Мартин Жилатепек хотын ойролцоо болсон юм. Автобус Чималтенангогоос Сан Мартин Жилатепекийг зорьж явсан ажээ. Ослын газарт аврах албаныхан ажиллаж байгаа хэдий ч чухам ямар шалтгаанаар автобус эрэг рүү унасан эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар автобусанд 90 орчим хүн явж байсан бөгөөд нас барагсдаас гадна 40 орчим хүнэмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа гэнэ.
Аврах ангийн сайн дурын ажилтан Марио Круз “ Автобусанд хэтолон хүн байсан. Үнэндээ тал шахуу хувь нь илүү зорчигчид байж. Тасалбараарньнягталж үзэхэд ердөө 54 хүн зорчих эрхтэй байсан бөгөөд бусад нь тасалбаргүй зорчигчид байсан. Нас барагсдын дунд хүүхдүүд ч байсан бөгөөд гурваас доош насны гурван хүүхэд байсан” хэмэнэ ярьж байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ