Хүнчин роман худалдаанд гарна

Хэлэхэд богинохон ч хэлтлэхэд даанч шорвог ганцаардлыг

Ирэх нь удаан ч ивлэх нь дэндүү амттай аз жаргалыг

Хүсэхэд олддоггүй ч амьдралд хэтэрхий үнэ цэнэтэй итгэлийг

Аль алиныг нь сэтгэлээрээ мэдрэхээрээ хүн зүрхээрээ уйлдаг ажээ.

хэмээн зохиогч романыхаа гол санааг базанхавтсан дээрээ бичжээ.

Хүний амьдралын үнэ цэнэ гэж юу юм бэ? Амьдрал хэмээх энэ богинохон аялалд хүн хүнээрээ байж, хайрласан шиг хайрлаж, итгэсэн шиг итгэж, нөхөрлөсөн шиг нөхөрлөхийн учир хийгээд амьд явахыншалтгааныг уншигч та энэхүү номноос мэдрэхийн зэрэгцээ Хүн гэж хэн юм бэ? Тэгвэл Хүнчин гэж хэн бэ? гэсэн асуултын хариуг өөрөөсөө хайгаарай.

Номыг уншиж дуусаад сүүлийн хавтсыг хаахад таны зүрх хөндүүрлэж, эсвэл өөрийн эрхгүй асгаруулан уйлсан бол энэ ном хүн танд зориулагдсан ном мөн байжээ. Зохиолч Сэрээнэнгийн Сосорынухаарал, уярал хайрлаж, нэгийг бодуулж нөгөө сануулсан Хүнчин роман тун удахгүй худалдаанд гарах юм байна.

У.Хаш

СЭТГЭГДЭЛ БИЧИХ