Берлускони Европын шүүхэд хандана

Италийн экс Ерөнхий сайд Сильвио Берлусконид эцсийн шатны шүүхээс албан тушаалаа урвуулан ашигласан болоод насанд хүрээгүй охиныг садар самуунд уруу татсан шалтгаанаар долоон жилийн ял оноосон. Харин тэрбээр энэ шийтгэлийг эсэргүүцэн Европын хүний эрхийн шүүхэд ханджээ.
Берлусконигийн хувьд долоон жилийн ялаас илүүтэйгээр үлдсэн бүх насаараа улс төрийн хэрэгт оролцох эрхгүй болох шийдвэр нь хамгийн хүндээр тусаж байгаа хэмээн түүний туслах мэдэгдсэн байна. Италийн улстөрд 20 жил хүчин зүтгэж, гурван удаа Ерөнхий сайдын албыг хашсан 76 настай Сильвио Берлускони одоо ч улстөрөөс буухыг хүсэхгүй байгаа гэнэ. Үүний зэрэгцээ Италийн сенатын танхимаас өнөөдрийн хуралдаанаараа Сильвио Берлусконийн хэргийг авч хэлэлцэж эхэлсэн байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ