Хүний наймаачдын үүр илрүүлжээ

АНУ болон Мексикийн хилийн орчмоос хүний наймаа болон бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байсан нэгэн гэмт бүлэглэлийн үүр олж илрүүлсэн тухайгаа цагдаа нар мэдээлж байна.

Цагдаа нарыг очиход ч тэрхүү байранд хэд хэдэн хохирогч байжээ. Гэмт этгээдүүдийн үүр уурхайг илрүүлэхийн тулд эхлээд Серафин Медино-Анжел гэгчийг баривчилсан гэх. Түүнийг анх энэ сарын нэгэнд баривчилсан бөгөөд түүнээс хойш байцаасны эцэст олноороо байрладаг энэхүү оромжийг нь олжээ.

Тэдгээр гэмт хэрэгтнүүдийн золиос болж байгаа хүмүүс нь ихэвчлэн Мексикээс АНУ-руу цагаачилж байгаа иргэд байдаг юм байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ