Токио олимпийн хот болсон шалтгаанууд

Япончуудын хувьд өнгөрсөн долооy хоногийн сүүлд Олон улсын Олимпийн хорооноос гаргасан шийдвэр хамгийн таатай мэдээ болсон юм. Тус хорооны шийдвэрээр 2020 оны зуны олимпийн наадмыг Токио хотод зохиох шийдвэрийг баталсан билээ.
Олимпийн наадмыг хамгийн сайхан хотод өндөр төвшинд зохион байгуулах нь зохиогч улсын хувьд ихээхэн нэр хүндийн асуудал болдог. Зөвхөн наадмын зохион байгуулалтаас гадна зочдод тун сайхан сэтгэгдэл төрүүлэхүйц байх ёстой. 2020 оны Олимпийн наадмыг өөрийн нийслэлдээ зохиох эрхийн төлөө Аргентин, Испани, Турк, Япон улсууд өрсөлдсөнөөс "Наран" улс эрхийг авч чадсан билээ. Тэгвэл Токио хот дэлхийн хамгийн шилдэг хотоор нэрлэгдэж, Олимпийн эрх авч чадах хэмжээний хот болсон 50 шалтгааныг хүргэж байна.
1.Дэлхийн хамгийн сүүлийн үеийн төмөр зам:
Нэг дор газар доорхи 13 замаар холбогдож, 100 орчим чиглэлд галт тэрэг үйлчилж буй нь том боломж олгожээ. Японы төмөр зам болон бусад хувийн хэвшлийн төмөр замууд үйлчилнэ. Хамгийн сүүлийн үеийн загвар бүхий дизайн супер хурдны галт тэрэг.
2.Хаан засаглалтай байгаа цөөхөн улсын нэг:
Хааны ордноор зочилж, хэдэн мянган жилийн түүхтэй танилцана. Түүнчлэн Хаан Акихито болон түүний гэр бүл жилд хоёр удаа олон нийтийн өмнө гардаг. Хаан төрсөн өдрөө ард түмэнтэйгээ тэмдэглэдэг нь иргэдэд ихэд таалагддаг.
3.Японы алдарт хоолнууд:
Дэлхийн хамгийн алдартай хоолны цэсний дээгүүрт бичигддэг сүшиг амтлах боломж. Түүнчлэн жинхэнэ далайн хоолны гайхамшигт амтыг мэдэрч чадна. Бүх төрлийн хоолны үзэсгэлэн таны өмнө нээлттэй байх болно.
4.Сая сая хүмүүстэй гудамж:
Дэлхийн хамгийн завгүй гэгдэх Шибуяа гудамжаар сая сая хүмүүстэй зэрэг алхах болно. Энэ гудамж бол дэлхийн хамгийн их хөдөлгөөнтэй гудамж гэдгээрээ алдартай.
5.Загварын өргөн сонголт бүхий дэлгүүрүүд:
Аливаа оронд жуулчилж очсон хүмүүст шоппинг хийнэ гэдэг томоохон зорилго байдаг. Токиод та бүхэн брэндийн бараа бүтээгдэхүүнийг нэрийн дэлгүүрээс нь худалдан авна. Таны өмнө зуу зуун дэлгүүр үүд хаалга нээж инээмсэнлэн угтана. Токиод дэлхийн хамгийн том загварын хувцасны дүүрэг бий. Өдөржин хэсээд ч дуусахгүй гээд боддоо.
6.Токиогийн телевизийн цамхагт гарах:
Дэлхийн хамгийн өндөр барилгуудын нэг болох телевизийн цамхаг. Эндээс Токиог бүхлээр нь харж болно. Тэрхүү цамхагт дэлгүүрүүд, ресторан, баар, алдартай компаниудын оффис байрладаг.
7.Жинхэнэ зугаа цэнгэлийг хот:
Нэгэнт ирсэн хүмүүс наргиж цэнгэнэ гэдэг нь зайлшгүй. Токиогийн шөнийн клубууд хамгийн тансаг нь байж чаддаг.
8.Токиод та дэлхийн бүх улсаар аялах мэт санагдана:
Дэлхийн хамгийн алдартайгаасаа эхлээд бүх л төрлийн брэнд бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой. Хамгийн сүүлийн үеийн бараа бүтээгдэхүүн үйлвэрээсээ гараад Япон руу шууд нийлүүлэгддэг.
9.Электрон барааны хамгийн өргөн сонголт:
Япон улс электрон бараа үйлдвэрлэлээрээ хамгийн шилдэг. Хамгийн сүүлийн үеийн электрон бараанаас гадна таны сонирхсон бүх төрлийн робот хүссэн хэлбэр хэмжээгээр тань бий. Видео тоглоомууд, энимэшний хамгийн сүүлийн үеийн загвар, дизайнуудыг харна.
10:Гайхамшигтай байгалийн үзэсгэлэн:
Зөвхөн орчин үеийн өндөр хөгжилтэй хотын амьдралаас гадна үзэсглэнт байгаль харах болно. Японы алдартай уулуудтай танилцана. Токиотой хамгийн ойрхон уул бол Такао юм.
11. Дэлхийд хаана ч байхгүй загасны өргөн худалдаа:
Далайн хоол хүний эрүүл мэндэд тун тустай. Тиймээс ч эндхийн ихэнх хоол далайн гаралтай. Далайн хүнсний бүтээгдэхүүний хамгийн том худалдаа энд явагддаг. Дөнгөж далайгаас гаргаж ирсэн шинэхэн загаснуудыг ч худалдаална. Өргөн худалдаанд өдөрт хоёр мянган тонн далайн бүтээгдэхүүн гардаг гэх.
12. Японы түүхийг агуулсан музей:
15-19 зууны буюу Эдогийн үеийн бүх төрлийн үзэмрүүдийг өөрийн нүдээр үзнэ. Япон улс түүхийн өв уламжлалаа нэлээд сайн хадгалж чадсан улс юм.
13. Хамгийн том бейсболлын талбай:
Бейсболлын хамгийн том талбайнуудын нэгд тоглолт үзэхийг хэн хүсэхгүй байхав. Дэлхийн хамгийн том бейсболлын талбайнууд Чикаго, Сөүл, Токиод бий.
14. Хамгийн үнэтэй дэлгүүрүүдээр орно:
Токио бол хамгийн өртөг өндөртэй хот. Тиймээс ч энэ хотыг зорих гэж байгаа бол тэн зузаан хэтэвчтэй л хөдөлсөн нь дээр. Учир нь та хэзээ ч тийм үнэтэй зүйлстэй таарч байгаагүй байж мэднэ.
15. Толгой эргэм шинэлэг загварын ертөнц:
Өмнөд Солонгос загварлаг гэдгээрээ алдартай. Гэхдээ Япончууд ч бастэднийг дагуулахааргүй шинэлэг загварын орон болсон. Та магадгүй хараад шоконд ч ормоор хувцасласан хүмүүс байж мэднэ шүү.
16. Аяга хоол, балга дарсны төлөө сарын цалингаа төлөхөд бэлэн үү:
Үнэтэй үнэтэй гэхэд та аяга хоол, хундага дарс уухын тулд сарын цалингаа төлж чадах уу гэж асуумаар байна. Токиод иймэрхүү үнэтэй ресторанууд тоо томшгүй олон бий.
17. Жинхэнэ хурдны зам дээр хурдлах боломж:
Ямар ч түгжрэлгүй толь мэт зам дээр хурдлах боломжтой. Японы хурдны замууд өнөөдөр дэлхийн хамгийн шилдэг замуудаар нэрлэгдэж байна.
18. Хамгийн тухлаг онгоцны буудал:
Онгоцны буудлуудаар тухайн улсын хөгжил дэвшил хэмжигдэж байдаг. 2010 онд ашиглалтад орсон Ханеда олон улсын нисэх онгоцны буудал дэлхийн шилдгээр шалгарч байсан юм.
19. Улаан дэнлүүний гудамж:
Порно, секс шопууд хамгийн дээд зэргээр хөгжсөн. Бүх төрлийн сексийн үйлчилгээ авах боломжтой.
20. Хамгийн шилдэг үйлчилгээг авна:
Та хаана ч үйлчлүүлсэн бай таны ая тухыг үйлчлэгч байгууллага бүрэн сэтгэл хангалуун байхуйцаар хангах болно. Япон улс үйлчилгээний соёлоороо дэлхийд дээгүүрт бичигддэг улс.
21. Сумогийн ордон:
Японы уламжлал бүхий сумо бөхийн орноор зочлох. 130-аас багагүй жинтэй аварга залуусыг харна. Тэд үнэхээр сүрдмээр бөгөөд дэлхийн хамгийн том биетэй хүчирхэг залуус энэ спортоор хичээллэдэг.
22. Хамгийн урт цахилгаан шат:
Урсдаг цахилгаан шат бол орчин үеийн хотуудын хөгжлийн нэг хэмжүүр гэж хэлэхэд болно. Токиод хамгийн уртаас эхлээд хамгийн богино бүх төрлийн цахилгаан шат бий.
23. Цагаан будааны эх орон:
Япон бол цагаан будааны эх орон. Энд ирснээр жинхэнэ цагаан будааны тариалантай танилцна. Усан дотор ургаж буй цагаан будааны талбай маш сайхан харагддаг.
24. Газар хөдлөлт:
Хэдийгээр аймшигтай сонсогдож байгаа ч, та Японд хамгийн чанартай барилгууд байгааг мэднэ. Японд үргэлж газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгдэж байдаг бөгөөд хамгийн хүчтэйдээ 5-7 магнитудын газар хөдлөлтөд ч тэсвэртэй барилгууд бий.
25. Фэн-Шуйд суралц:
Фэн-Шуй бол Японы уламжлалт зан заншил билээ.Фен-Шуй бол амьдрах ухааны хамгийн алдартай онол.
Эдгээр 25 шалтгаан бол тэргүүн шалтгаанууд бөгөөд үүнээс гадна бусад дагавар 25 шалтгаан бий. Үүнийг та бүхэн өөрийн нүдээр үзэхийг санал болгож байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ