“Хуулийг лоббидогч 20 компанийн эзэн улстөрчид цуврал”: Г.Батхүүгийн шунал дуусахгүй

Хөрөнгө оруулалтын шинэ хуулийг лоббидогч 20 компанийн эзэн улстөрчид цуврал”-ыг манай сайт хүргэж байгаа. Үндэсний хөрөнгө оруулагчдад үр ашигтай гэх тодотголыг дагуулж буй шинэ хуулийг лоббидож байгаа эрхмүүдийн нэг болох “Алтай Трейдинг”-ийн эзэн, УИХ-ын гишүүн Сү.Батболдын тухай өчигдөр хүргэсэн. Тэгвэл өнөөдөр “АПУ”-гаар овоглогч бизнесмэн, улстөрч Гаваагийн Батхүүгийн тухай өгүүлнэ. Тэрээр бизнесийн эрх ашгаа түмний эрх ашгаас дээр гаргаж тавьдаг гэдгээрээ Сү.Батболдоос ялгарахгүй нэгэн. Тэрчлэн Хөрөнгө оруулалтын шинэ хуулийг хүч хавсран дэмжиж байгаа тэдний эрх ашиг нийлэх газраа нийлээд олон жилийг үдэж байгаа. Зөвхөн өнөөдрөөс эхлэн тэд хамтрах гээд байгаа ч юм биш гэдгийг тодотгох нь зөв биз. Ингээд ирэх долоо хоногт хэлэлцэгдэн батлагдах хуультай зэрэгцэнэрх ашгийн зөрчилтэй тухай нь яригдаж буй гишүүдийн нэгГ.Батхүүгийн асуудлаар цуврал үргэлжилж байна.

Г.Батхүүгийн шунал дуусахгүй

MCS-ийнх гэх тодотголт “Энержи ресурс” гэдэг нь 11 олигархийн эзэмшлийн билээ. Мэдээж голлох тоглогчдын нэг нь Сү.Батболд. Түүнчлэн Г.Батхүү ч том тоглогч. Учир нь түүний“Шунхлай” компани Ухаа худаг ордын 15 хувийг эзэмшдэг. Уг нь УИХ-ын 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын дагуу бол Тавантолгой орд нь Стратегийн орд бөгөөд тус ордод Тавантолгой ХК, Энержи ресурс ХХК, Дайцуки ХХК-ийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийн хэмжээнд нөөц тооцсон талбайг хамааруулна гэдгийг УИХ-аас тодорхойлоод өгчихсөн. Гэвч 14 компани хууль зөрчин хуваан эзэмшээд багагүй хугацаа өнгөрч байгаа юм. Тэрчлэн“Энержи ресурс”-аар дамжуулан “Ухаа худаг” ордоос мөнгө сааж ирсэн улстөрч олигархиуд 2010 онд Монголиан майнинг корпорэйшн нэрээр монгол улсын баялгаар барьцаа хийн Хонконгийн бирж дээр хувьцаа гаргаж 700 сая ам.доллар босгосон нь, угтаа бол хууль зөрчсөн асуудал байсан. Учир нь Ашигт малтмалын хуулийн 5.6-д Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина гэж заасан байдаг юм. Гэтэл тэд тэгээгүй. Г.Батхүү нарын “Энержи ресурс”компани 700 сая долларыг босгохоосоо өмнө хувьцаагаа дотооддоо гаргах ёстой байсан ч, Г.Батхүү эрхмийнтухайд аваад үзэхэд 105 саяам.доллар оногдох хэмжээний мөнгийг монголын ард түмний өмч болсон ордын нэгээхэн хэсгийг барьцаалан босгосон нэгэн юм.

Мөн Г.Батхүүгийн шуналтай шууд холбогдох нэг асуудал бол тэр болон түүний дүү нар нь хотын “А” зэрэглэлийн ихэнх газрыг өөрийн болгосноос харагдана. Ямартаа л Засгийн газрын тогтоолоор 5.7 га газартай байхаар тогтоогдсон Богд хааны ордон музейн газрын ихэнхи хэсгийг АПУ-гийн охин компаниуд эзэмшилдээ хувааж аваад удаж байгаа ч, хэн ч, яаж ч чадалгүй өнөөдрийг хүрч байгаа юм. Өдгөө тус музейд 2 га газар ногдож байгаа гэхээр үнэндээ хэтэрсэн давралт биш гэж үү. Засгийн газрын тогтоолоор бол музейн 5.7 га газрыг хамгаалалтын бүсэд тооцох учиртай ч,тухайн үеийн Нийслэлийн газрын алба болон холбогдох газрууд засгийн газрын тогтоолын дагуу ажиллаагүй байдаг. Улмаар “АПУ” компанийн бизнесийг дэмжиж шийдвэр гаргасан байдаг. “АПУ” компанийн охин компани “Ван трейд” нь музейн цэцэрлэгжүүлсэн талбайгаас 1.6 га газрыг таслан авч,хашаа барин, зам тавьж, зуны улиралд АПУ-гийнхаа шар айргийг худалдаалаад олон жил болж байгаа. Тэгвэл ганц энэ компаниар зогсохгүй, "Грийн эйр гарден", "Интернэйшнл медикал сентер” зэрэг компаниуд нийслэлээс, БСШУ-ын сайдаас зөвшөөрөлтэй гэх үндэслэлээр Богдын музейн газарт халдчихаад байгаа юм. Эдгээр нь АПУ-гийн охин компаниуд мөн биш гэх мэдээллүүд бий ч, УИХ-ын гишүүн Г.Батхүү эдгээр компаниудад хувьцаа эзэмшдэг гэдгээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичсэн байдаг. Тэрчлэн Г.Батхүүгийн компаниуд нийслэлээс, БСШУ-ын сайдаас зөвшөөрөлтэй гэх үндэслэлээр Богдын музейн газарт эзэн сууцгаасан байдаг. Гол нь АПУ-гийн биш гэж хэлүүлэх гэж үздэг тэдгээр компаниуд эзэн суусан газрууддаа “АПУ” компанийн нэрийн барааны дэлгүүр, "Нийслэл" нэртэй фитнесс үйл ажиллагаа явуулж өөрсдийгөө илчилсэн гэхэд болно.

Ер нь бол Г.Батхүү эрхмийн бизнес ийм маягаар бохир замналаар явж ирсэн гэхэд болохоор юм. Тэрээр төрийн мэдэлд байсан АПУкомпанийгхувьчлалаар гартаа оруулахын тулд шовгорт нь 400 мянган ам.доллар өгч байсан гэдэг. Мэдээж архины бизнес хэтэвчийг нь дэндүү зузаална гэдэг бизнесмэн хүний ухаанаар тооцсон тул шовгорт тэр зэргийн мөнгийг хаяхдаа гудийгаагүй биз. Тэрчлэн архи, пивоны үнийг 500-1000 төгрөгөөр нэмэгдүүлчихвэл архичдын тоо багасна, оройн 22цагаас хойш хүүхдүүд унтчихдаг юм чинь архи, пивоо телевизүүдээр сурталчилж болохоор байна гэсэн холыг харсан санал санаачлагыг гаргаад л сууж байдаг төрийн түшээ гээд бодохоор бас л асуудалтай нөхөр шүү. Нэг ийм л эрх ашигтай нөхөр өнгөрсөн жилүүдэд төр түшилцэж, хувь бизнесээ ч цэцэглүүлж иржээ. Түүнчлэн Хөрөнгө оруулалтын шинэ хуулийг лоббидогч 20 компанийн нэгийнх нь эзнээр зүй ёсоор тодрон гарч ирчихээд байж байна.

“Хөрөнгө оруулалтын шинэ хуулийг лоббидогч 20 компанийн эзэн улстөрчид цуврал” үргэлжилнэ.

zindaa.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ