Цагаан сарын шинийн 1-ны өдөр ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч, салхитай байна гэж анхаарууллаа

Энэ сарын 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 3 дугаар сарын 1-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, ихэнх нутгаар салхитай байна. 

Тодруулбал,  энэ сарын 28-нд буюу баасан гарагт баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 03-р сарын 01-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 02-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно.

Салхи маргааш буюу энэ сарын 27-нд нутгийн зүүн хэсгээр, энэ сарын 28, 3-р сарын 1-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна.

Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө -29…-34 градус, өдөртөө -13...-18 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -6...-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -12…-17 градус, өдөртөө +2...-3 градус хүйтэн байна. Шинийн нэг буюу 3-р сарын 1-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 11 хэм дулаан
Уржигдар 08 цаг 25 мин

Улаанбаатарт 11 хэм дулаан
Уржигдар 08 цаг 25 мин