Apple 5S болон 5C загваруудаа танилцууллаа

Техник техлогийн хөгжил цаг минут тутамд шинэчлэгдэж байна. Бидний хэрэглэж буй зүйлсийн ухаалаг чадвар нь өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Өчигдөр гар утасны салбарт томоохон үйлявдал болсон нь Apple корпораци өөрсдийн шинэ загварын 5S болон 5С загваруудаа танилцуулсан юм. Тус корпорацийн хувьд анх удаа хоёр утсыг зэрэг танилцуулсан явдал байлаа.

Шинэ загваруудын хувьд өмнөх загваруудын бодвол илүү өнгөлөг, хялбар функцтэй, үзэмжийн хувьд хамаагүй илүү хэмээн танилцуулсан юм. Үнийн хувьд ч тун боломжийн 199-399 ам.долларын хэлбэлзэлтэй үнээр зарагдах ажээ.Үнийн зөрүү утасны багтаамжаас хамаарч байгаа гэнэ. Утасны зай болон камерийн хувьд өмнөх загваруудаасаа буураагүй.

Apple-ийн ерөнхий захирал Тим Күүк хэлэхдээ “5S болон 5С утаснууд ухаалаг гар утасны ертөнцөд өөрчлөлт авчирна. Бидний танилцуулж байгаа эдгээр шинэ загварууд өмнөх бүх загваруудынхаа эзэлж байгаа орон зайг эзлэхболно” гэв. Шинэ загварт суурилсан хурууны хээ таних программ болон, мэдрэмтгий дэлгэцийн ай-ди гэх зэрэг шинэлэг зүйл нь багтжээ.

Apple-ийнхан энэ сарын 20-оос эхлэнтанилцуулагдсан эдгээр хоёр загвараа худалдаалж эхэлнэ. Харин энэ сарын 18-нд iOS үйлдлийн системээ танилцуулна гэдгээ танилцуулгын үеэр зарлав.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ