"Сонсголын бэрхшээлтэй иргэдийг ойлгох нь" семинар болно

Өнөөдөр болох үйл явдлын тойм
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Британийн Парламентын Нийтийн танхимын дарга, Эрхэмсэг ноён Линдзи Хойлын урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж байна.
08:30 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
09:00 цагт: “Сонсголын бэрхшээлтэй иргэдийг ойлгох нь” семинар Туушин зочид буудлын Сүлд танхимд болно.
09:00 цагт: Монголын гео мэдээллийн холбоо, Висконсин-Мадисон их сургуулийн Байгаль орчны хамгаалал, тогтвортой байдлын орон зайн шинжилгээний лаборатори-тэй хамтран цахим семинар зохион байгуулна.
10:00 цагт: О.Сэргэлэн ахлагчтай Элэг шилжүүлэн суулгах багаас тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний нөхцөл байдлын талаар УНТЭ-д мэдээлнэ.
10:30 цагт: УИХ-ын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөл макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглал сэдэвт хурлыг Хууль зүйн хүрээлэнд хийнэ.
11:00 цагт: “Нээлттэй шүүх” арга хэмжээ Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болно.
15:00 цагт: Түлш,эрчим хүч хэлэлцүүлэг, санал асуулга МҮХАҮТ-д болно.
-Ялалтын 80 жилийн ойд зориулсан “Аугаа их Эх орны дайны ялалт-Бидний хамтын ялалт” үзэсгэлэн энэ сарын 24-ныг дуустал үргэлжилнэ.
Хилийн чанадад:
Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ