Хүн төрөлхтөний түүхэнд хамгийн аймшигт террорын ажиллагаа үйлдсэн

2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр АНУ-д аймшигт террорист ажиллагаа үйлдсэн билээ. Албан ёсны тайлбараар энэхүү халдлагыг лалын террорист “Аль-Каида” бүлэглэл үйлджээ. 12 жилийн өмнөх энэ өдөр террористуудын жолоодсон хоёр нисэх онгоц Нью-Йоркийн Дэлхийн худалдааны төвийн хоёр өндөр байшинг мөргөсөн юм. Үүний улмаас хоёр байшин нурж,дэлбэрэлт болсны улмаас ойр хавийн байшин барилгууд ноцтой эвдэрчээ. Гурав дахь нисэх онгоцыг Пентагоны байшин руу явуулж, дөрөв дэх нисэх онгоц Пенсильвани муж улсад сүйрсэн байна.
Террорын ажиллагааны улмаас 3000 гаруй хүн, түүний дотор 19 террорист амь үрэгдэж, 6000 орчим хүн бэртэж гэмтэж, бас 24 хүн сураггүй болжээ. Амь үрэгдэгсдийн олонхи нь энгийн хүмүүс байсан юм. Энэхүү сүйрлийн улмаас гал сөнөөгчид, цагдаа нар амь үрэгдсэн ч тэдний ачаар 30 мянга орчим хүний амь насыг аварч чаджээ.
2011 оны есдүгээр сарын 11-ний террорын ажиллагаа нь Америкийн ард түмний хувьд хамгийн аймшигт сорилтын нэг болсон билээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ