Шинэ тойрог авто зам Баянзүрхийн гүүр болон Төв аймаг руу хонгилоор холбогдоно гэв

Улаанбаатар хотын 2025-2028 оны хооронд хэрэгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Шинэ тойрог авто замын урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулж байна. 

Урьдчилсан байдлаар дөрвөөс зургаан эгнээ бүхий 50 гаруй км урт үргэлжлэх Шинэ тойрог авто замыг нэг болон хоёрдугаар тойрог замтай барина. Нэгдүгээр тойрог зам 20 гаруй км урт үргэлжлэх бол хоёрдугаар тойрог зам 24.4 км урт байх урьдчилсан трасс сонголтыг хийж байна. 

Төслийн ТЭЗҮ болон зураг төсөл боловсруулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлагдаж, “Си Эс Си И Си Айком консалтантс” ХХК шалгарсан.

Өнөөдрийн байдлаар Шинэ тойрог авто замын суурь судалгаа, суурь зураг боловсруулах, инженер геологийн судалгаа, авто замын одоогийн байдлын урсгал, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, байгаль орчны нэгдсэн үнэлгээ, инженерийн шугам сүлжээг судлах ажил үргэлжилж байна.

Урьдчилсан байдлаар Шинэ тойрог авто зам нь баруун талдаа Туулын хурдны замтай холбогдоно. Зүүн талдаа Баянзүрхийн гүүр болон Төв аймаг руу туннелээр холбогдоно. Зургаадугаар сард Шинэ тойрог авто замын ТЭЗҮ-ийг эцэслэн боловсруулж, холбогдох мэргэжлийн зөвлөлүүдээр хэлэлцүүлнэ. Төсөл хэрэгжсэнээр замын хөдөлгөөний дундаж хурд 23.3 хувиар нэмэгдэх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    DR. ADITYA (102.89.69.97)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 04 сарын 03 | Хариулах

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 00 мин