Кесоныг ирэх долоо хоногт нээнэ

Хойд болон Өмнөд Солонгосын талууд Кесоны аж үйлдвэрийн төвийг дахин сэргээх талаар хэд хэдэн удаа хэлэлцээ хийсний эцэст аж үйлдвэрийн бүсийг нээхээр тохиролцож чаджээ. Сөүлийн талаас энэ тухайд ирэх долоо хоногт Кесоныг нээхээр болсон хэмээн мэдээллээ. Тодоруулбал энэ сарын 16-нд албан ёсоор нээх төлөвлөгөөтэй байна гэж Өмнөд Солонгосын Нэгдлийн яамны сайд мэдээлэл хийв.

Кесоныг өнгөрсөн дөрөвдүгээр сард хаасан юм. Хойд Солонгосын талаас энэ шийдвэрийг анхлан гаргасан бөгөөд Өмнөд Солонгос болон АНУ–ын хамтарсан тэнгисийн сургуулилт хийснээс болж харилцаагаа ширүүсгэсэн.

Кесоны аж үйлдвэрийн бүсэд үйл ажиллагаа явуулж байсан нийт компаниудын дийлэнх нь буюу 123 компани нь Өмнөд Солонгосынх байсан. Түүнчлэн тус бүсэд 50 мянга орчим хүн ажиллаж байсан билээ. Кесон эргэн нээгдсэнтэй холботтойгоор ирэх сараас аж үйлдвэрийн бүсэд гадаадын хөрөнгө оруулалтаа эхлэх саналтай байгаа гэнэ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ