Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

14,15-нд ихэнх нутгаар дулаарна.

 

 2025 оны 04-р сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун өмнөд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дулаарч, Увс нууруудын хотгор, Завхан голын эх, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Байдраг, Халх голын хөндийгөөр +12…+17 градус, Их нууруудын хотгор болон говиийн бүс нутгийн өмнөд хэсгээр +23…+28 градус, бусад нутгаар +19…+24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө дулаарч +22…+24 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө дулаарч +22…+24 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө дулаарч +19…+21 градус дулаан байна.

5 цагт Улаанбаатарт: +1 градус дулаан, харьцангуй чийг 82 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ХУУЛИАС ДАВСАН ЖУРАМ
Уржигдар 09 цаг 20 мин

ХУУЛИАС ДАВСАН ЖУРАМ
Уржигдар 09 цаг 20 мин