ЗГ: Татварын реформын талаар хэлэлцэж байна

Долоо хоног бүрийн Лхагва гаригт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Өнөөдрийн /2025.04.30/Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэлсэн байна. Өнөөдрийн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.9-д заасан татварын хөнгөлөлтийн хэрэгжилтийн талаар, Татварын реформын талаар, Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар, Нийгмийн даатгалын реформын талаар, Эрчим хүчний салбарын реформын талаар зэрэг 24 асуудлын талаар хэлэлцэх болон танилцах аж. Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар эргэн мэдээллэх болно

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 00 мин