Аугаа их Эх орны дайнд Ялалт байгуулсны 80 жилийн ойд зориулсан шуудангийн маркийн нээлт болно

Өнөөдөр болох үйл явдлын тойм
-Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
11:00 цагт: Аугаа их Эх орны дайнд Ялалт байгуулсны 80 жилийн ойд зориулсан шуудангийн маркийн нээлт РЦНК-д болно.
11:00 цагт: Иргэн Б.Бадамцэцэг монголд эмчлэх боломжгүй өвчний төлбөрийн 50 хувийг буцаан олгохгүй байгаа болон үүнийг тогтолцоогоор нь өөрчлөх ёстой гэж үзэж буй талаараа Монгол ньюс-д мэдээлэл өгнө.
11:45 цагт: “Аугаа их эх орны дайнд ялсны 80 жил” шуудангийн шинэ марк, анхны өдрийн дугтуйны худалдаа Маркийн газар, Төв шуудангийн үйлчилгээний “А” заал, Шуудангийн үйлчилгээний 21, 36, 38, 46, 51-р салбарт болно.
15:00 цагт: Швейцараас оруулж ирж бгаа хавдрын шинэ эмийн бүтээгдэхүүний нээлт, эмч нарт зориулсан сургалт Чингис зочид буудалд болно. Холбогдох утас 91000379
-Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад дөрөвдүгээр сарын 26-30-нд албан ёсны айлчлал хийж байна.
-Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Хаант Улсын Гадаад хэрэг, Европын холбоо хамтын ажиллагааны сайд Хосе Мануэль Албарэсийн урилгаар хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна.
-Дархлаажуулалтын долоо хоног орон даяар үргэлжилж байна.
Орон нутагт:
11:00 цагт: Тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа Сэлэнгэ аймгийн Мандал суманд болно.
-Архангай аймагт дархлаажуулалтын долоо хоногийн өдөрлөг үргэлжилж байна.
Хилийн чанадад:
-Япон Улсын “Осака Кансай”-д үргэлжилж буй “Дэлхийн экспо-2025” Монгол Улсаас 10 гаруй компани оролцож байна.
-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ