Жүжигчин Ө.Мөнх-Эрдэнийн жолоодох эрхийг 3 сар хасаж, 50,000 төгрөгөөр ТОРГОЖЭЭ

Өчигдөр цахим орчинд "Жүжигчин Мөөжиг буюу Ө.Мөнх-Эрдэнэ "10-22 УНҮ" улсын дугаарыг "83-00 УНД" солиод дугаар явдаггүй өдрөө явах, түүнд асуудалгүй бололтой. Ямар ч байсан солиод хөдөлгөөнд оролцлоо. Хүмүүс өөрийнхөөрөө дүгнэн биз. Зүгээр хараад өнгөрч болох ч өнөөдөр таны миний хүүхдийг мөргөөд зугтвал юу болох уу. Хэзээ ч олдохгүй ийм л байна." гэж нэгэн иргэн пост оруулсан нь олны шүүмжлэлийг дагуулж байсан.

Тэгвэл  тус асуудлыг шалгаж, ТЦА-наас Ө.Мөнх-Эрдэнийн жолоодох эрхийг 3 сар хасаж, 50,000 төгрөгөөр ТОРГОЖЭЭ.

Тодруулбал, тус мэдээллийг шалгахад иргэн М нь тээврийн хэрэгслийн улсын дугаарыг сольж тавин замын хөдөлгөөнд оролцсон байх тул Зөрчлийн тухай хуулийн 14.7.13 дахь хэсэгт зааснаар жолоодох эрхийг 3 сарын хугацаагаар хасаж, 50 нэгж буюу 50,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцсон байна.

 

Arslan.mn

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 00 мин