"United Airlines" Монгол Улс руу анхны нислэгээ хийнэ

Монгол Улс АНУ-тай хийсэн агаарын тээврийн хэлэлцээрийн дагуу "United Airlines" агаарын тээвэрлэгч компани Монгол Улс руу нислэг үйлдэхээр болсоноо албан ёсоор зарласан билээ. Дэлхийн хамгийн том агаарын тээвэрлэгч "United Airlines" авиа компани өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 01-ний өдөр Токио-Улаанбаатар чиглэлд Boeing 737-800 агаарын хөлгөөр анхны нислэгээ үйлдэнэ.

United Airlines авиа компани 1023 онгоцтой, АНУ-аас олон улс болон орон нутгийн 350 гаруй чиглэлд нислэг үйлддэг, онгоцны тоо болон зорчигч тээвэрлэх хүчин чадлаараа Дэлхийн хамгийн том агаарын тээврийн компани хэмээн тооцогддог.

Улаанбаатар – Токио – АНУ чиглэлийн дамжин нислэг нь Монгол Улс болон АНУ-ын хооронд зорчих хамгийн хурдан, богино хугацаатай аялал байх бөгөөд ойролцоогоор 15 цаг орчим үргэлжилнэ. United Airlines авиа компани 2025 оны тавдугаар сарын 01-нээс аравдугаар сарын 13-ны хооронд Токио-Улаанбаатар-Токио чиглэлд долоо хоногт гурван удаа нислэг үйлдэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 25 мин

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 00 мин