ЭСЯ: Япон дахь иргэд хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдэх тохиолдол нэмэгдэж байна

Япон дахь Монголын Элчин сайдын яамнаас дараах сэрэмжлүүлэг мэдээлэл гаргасан байна.

Тодруулбал "Сүүлийн үед Япон Улсад зорчигч монгол иргэдийн тоо нэмэгдэхийн хэрээр монгол иргэд хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдэн саатуулагдах тохиолдол олширч, улмаар Япон Улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдэж, нийгмийн сүлжээгээр тархаж, Монгол Улсын нэр хүндийг унагах болжээ. Мөн Япон Улсад зорчиж байхдаа монгол иргэн түрийвчтэй мөнгө, эд зүйлсээ хулгайд алдсан тохиолдол ч нэмэгдсэн байна.

Дэлгүүрээс бараа хулгайлах, мөнгө түрийвч суйлах, орон байрны хулгай хийх зэрэг нь Япон Улсын Эрүүгийн хуулийн 235 дугаар зүйлд заасан хулгайн гэмт хэрэгт тооцогддог бөгөөд 10 жил хүртэлх хорих ял эсвэл 500 000 иен хүртэл торгууль гэсэн хүнд ялтай хэрэг юм. Японы дотоодод сэкьюрити камерын болон дохиолол, энгийн хувцастай цагдаа нарын хяналт, аж ахуйн нэгж, иргэдээс тавих хяналт өндөр байдаг тул хулгай хийвэл заавал баригдах бөгөөд тухайн үедээ баригдалгүй өнгөрсөн ч гэсэн хувь хүнийг ёс зүйн доройтолд оруулж, илүү хүнд хэрэгт унагаах аюултай билээ.

Иймд иргэд хулгайн гэмт хэрэг үйлдэхгүй, хулгайд өртөхгүй байх үүднээс биеэ зөв сайн авч явах, өөрийн эд зүйлсээ сайтар хамгаалж, хянах, гэмт хэргээс сэргийлэх мэдлэг, ухамсараа дээшлүүлэх, сэжигтэй үйлдэл, нөхцөл байдлыг анзаарсан тохиолдолд яаралтай цагдаа болон холбогдох байгууллагад мэдэгдэх, хууль дүрэм, аюулгүй байдлыг чандлан сахихыг уриалж байна. Бидний уриалгыг зөвөөр ойлгон, өөрийн болон эх орныхоо нэр төрийг хамгаалан, хууль журмыг хатуу сахин биелүүлэх тал дээр хамтран ажиллана гэдэгт итгэж байна" гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (103.57.95.63)
    Хайртай гэж хэлэх амархан. Ханийн сайныг ханилан байж мэдэр
    2025 оны 05 сарын 04 | Хариулах
  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (103.57.95.63)
    Хүн гэж яриад байдаг. Хүн болох маш хэцүү. Амьтнаас ялгарсан хүнийг хүн гэнэ
    2025 оны 05 сарын 04 | Хариулах
  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (103.57.95.63)
    Тооноос чанарыг
    2025 оны 05 сарын 04 | Хариулах
  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (103.57.95.63)
    Хүн чамайг танихгүй байх нь их зантай болсон юм биш.чамтай толин тусгал мэт адилхан хүн байдаг. Юмийг дандаа муугаар боддог хүн дээрх шиг
    2025 оны 05 сарын 04 | Хариулах
  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (103.57.95.63)
    Юмийг дутуу орхих нүгэл
    2025 оны 05 сарын 04 | Хариулах
  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (103.57.95.63)
    Хорвоо пин гээд бий болоогүй. Уулс пин гээд бий болсон домог байдаг. Үлгэр, домог, зохиол бол түүх агуулсан байдаг. Хамаагүй устгаж болохгүй. Номыг бүү газар тавь.
    2025 оны 05 сарын 04 | Хариулах
  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (103.57.95.63)
    Хүний утсыг гүйлгэж харах бүдүүлэг үйлдэл. Хүнийг үг үйлдэлээс нь дүгнэж болдог
    2025 оны 05 сарын 04 | Хариулах
  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (103.57.95.63)
    Хэчнээн дээд зиндааных ч бай гэм хийдэггүй гэж худлаа. Арга билэггүй ертөнц гэж байхгүй. Бурхан ч гэсэн хүний төрөл рүү тангаргаа зөрчвөл буурна. Үйлийн үр бурханаас илүү хүчтэй. Хаалга андуурахгүй. Хэзээ ч гэм хийхгүй байх үйлийн үрээс шалтгаална. Нүгэл их хийсэн хүн дайнтай газар төрдөг. Хүн нүгэл бага хийх ёстой амьтан. Заримдаа нүгэл хийх шаардлага гарна гэж номонд бичсэн байдаг. Хайр хамгийн агуу
    2025 оны 05 сарын 04 | Хариулах
  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (103.57.95.63)
    Муу хүн хүний сул талыг хардаг
    2025 оны 05 сарын 04 | Хариулах
  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (103.57.95.63)
    Учраас
    2025 оны 05 сарын 04 | Хариулах
  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (103.57.95.63)
    Монголчууд сахилгагүй. Усын нь уувал ёсийн дага. Бид яагаад баяждаггүй вэ. Үйлийн үр их ярьдаг
    2025 оны 05 сарын 04 | Хариулах