“Үндэсний бичиг өв соёл” үзэсгэлэнгийн нээлт Монголын Үндэсний музейд болно

Өнөөдөр болох үйл явдлын тойм
7:00 цагт: АНУ-ын "Юнайтэд Эйрлайнс" ХХК-ийн Монгол-АНУ чиглэлийн нислэгийн нээлт Хөшигийн хөндий Олон улсын нисэх онгоцны буудалд болно.
9:00 цагт: "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үндэсний III чуулган" Төрийн ордонд болно.
9:15 цагт: Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр 2025-ыг тохиолдуулан зохион байгуулж буй “Хиймэл оюун ухааны эрин үе үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” хэлэлцүүлэг НҮБ-ын байранд болно.
10:00 цагт: Багш оюутнуудад гарааны компани эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Багш оюутны стартап-2025” хөтөлбөрийн нээлт Багш оюутны хөгжлийн төвд болно. Холбогдох утас: 99229504
11:00 цагт: Томуу ба томуу төст болон улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн зааланд мэдээлэл хийнэ.
11:30 цагт: Бельги Улсад болох “Дэлхийн Монголчуудын анхдугаар наадам”-ын талаар ГХЯ-нд мэдээлэл өгнө.
11:30 цагт: Уул уурхайн зохистой хэрэглээнд иргэдийн оролцоог дэмжих зөвлөлөөс Хармагтайн ордын талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл өгнө.
11:40 цагт: “Үндэсний бичиг өв соёл” үзэсгэлэнгийн нээлт Монголын Үндэсний музейд болно.
14:00 цагт: “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл болох 700 тэрбум төгрөгийг Монголбанкнаас тодорхойлсон системийн нөлөө бүхий арилжааны банканд хадгаламж хэлбэрээр байршуулах гэрээ байгуулах үйл ажиллагаа” Нийгмийн даатгалын ерөнхий газарт болно. Холбогдох утас: 86081326
14:30 цагт: ДХИС-ийн Гадаад хэлний институтээс зохион байгуулж буй Их, дээд сургуулийн суралцагсдын дунд "Сэтгэе, ярья” мэтгэлцээн, тэмцээн тус сургуулийн Соёлын төвд болно.
-“Хиймэл оюуны улсын анхдугаар олимпиад” энэ сарын 24-нийг хүртэл болно.
Орон нутагт:
-Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангаас үндэсний бичиг, соёлын номын өдрүүдийг угтан бүх насны иргэдийн дунд “Мийм бүтээх” цахим уралдааныг энэ сарын 20-ныг хүртэл зарлаж байна.
-Архангай аймагт цэрэг татлагын нэгдсэн үзлэгтэй.
Хилийн чанадад:
-Япон Улсын “Осака Кансай”-д үргэлжилж буй “Дэлхийн экспо-2025” Монгол Улсаас 10 гаруй компани оролцож байна.
-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ