“Эрдэнийн чагнуур”-ын эздийг тодруулна

Өнөөдөр болох үйл явдлын тойм

 

10:00 цагт: Улаан нуурын эко системийг сэргээх “Цагаан бургастай-Онги” усан цогцолбор төслийн нээлт Төрийн ордонд болно. Утас: 80100107, 88059506

 

11:00 цагт: БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд, хатагтай Коринн Пареира Да Силва “Элчин сайдын индэр” хүндэтгэлийн лекцэд оролцож, “ Франц, Монгол хоёр Улсын хоорондын харилцааны нэгэн жаран, үр дүн ба хэтийн төлөв” илтгэл тавина.

12:00 цагт: “Эх орон-Аугаа ялалт” номын нээлт Офицеруудын ордонд болно. Утас: 99749024

13:00 цагт: Шилдэг сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтэн шалгаруулах “Эрдэнийн чагнуур” шагнал гардуулах ёслол МҮЭСТО-д болно. Утас: 99038042

14:00 цагт: “Үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжлийн стратеги ба боломж” хэлэлцүүлгийг УИХ-ын ЭЗБХ-оор хэлэлцэнэ.

-“Дулаан байшин” амины орон сууцны өдөрлөг энэ сарын 7-ныг дуустал үргэлжилнэ.

Орон нутагт:

-Завхан аймгийн бүжгийн спортын аймгийн аварга шалгаруулах “Show dance-2025” тэмцээн болно.

-Орхон аймагт “Хойд бүс-Эрдэнэт 2025” эдийн засгийн форумыг зохион байгуулна.

-Дундговь аймгийн Сагсан бөмбөгийн холбооноос аймгийн ЗДТГ-тай хамтран "Спортын сэтгэл зүй" сургалт зохион байгуулна.

-Хаврын бүсийн хурдан морины уралдаан Ховд аймгийн Мянгад, Мөнххайрхан суманд  болно.

Хилийн чанадад:

-Япон Улсын “Осака Кансай”-д үргэлжилж буй “Дэлхийн экспо-2025” Монгол Улсаас 10 гаруй компани оролцож байна.

-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 15 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 25 мин