“Сувилагч тандаа баярлалаа-2025" зөвлөгөөн болно

Өнөөдөр болох үйл явдлын тойм

 

-УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно

9:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Сувилагч тандаа баярлалаа-2025" зөвлөгөөн Төрийн ордонд болно.

11.30 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль дээр очиж, “Сувилахуйн сургалт” төвийн бүтээн байгуулалтын нээлтэд оролцоно. Холбогдох утас: 91118318

-Олон улсын сувилагчдын өдөр тохиож байна.

-3x3 сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Д.Сүхбаатарын талбайд үргэлжилж байна.

-"Үндэсний бичиг-Өв соёл" тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 12-ныг хүртэл гарч байна.

-“Амьд ертөнцийн спектр” сэдэвт биологийн тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд зургаадугаар сарын нэгнийг хүртэл үргэлжилж байна.

-Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран 6 дугаар сарыг дуустал Яармаг дахь “IC Park”-т 60 хоногийн турш ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден экспо” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.

Орон нутагт:

-Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангаас Үндэсний бичиг, соёл номын өдрүүдийг угтан бүх насны иргэдийн дунд Мийм бүтээх цахим уралдааныг 5 дугаар сарын 1-20-ныг хүртэл зарлалаа. 

Хилийн чанадад:

-АНЭУ-ын Аль-Айн хотод шатрын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-16-нд  болно. Тус тэмцээнд Монголын шатарчид оролцоно.

-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ