Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан түймрийг БҮРЭН УНТРААЛАА

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд энэ сарын 09-нд гарсан ойн түймрийг өчигдөр /2025.05.11/ 18:57 цагт бүрэн унтраалаа.

Түймрийг унтраах ажиллагаанд тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, мөн суманд үйл ажиллагаа явуулдаг “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХХК-ийн “Төмөртэйн” төмрийн хүдрийн уурхайн ажилчид, Тариа бригад, Хүдэр сумын мэргэжлийн ангийн нийт 115 хүн, 12 техник хэрэгсэлтэйгээр ажилласан юм.

Урьдчилсан байдлаар тус түймэрт 104 га ойн талбай өртсөн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ