Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Дорноговь аймгийн Сайншанд сумын спорт цогцолборт эхэллээ

Бүсчилсэн хөгжлийн бодлого нь хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах, бүсийн түвшинд мега төслүүдийг хэрэгжүүлэх ач холбогдолтой, тогтвортой хөгжил рүү чиглэсэн томоохон бодлогын өөрчлөлт
Говийн бүсэд Дорноговь, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймаг багтдаг. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд Говийн бүсийг уул уурхай, говийн унаган байгаль, түүх, соёлын өв, палеонтологийн нөөцөд түшиглэн “Аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс” болгон хөгжүүлэхээр тусгажээ.
Анхдугаар хуралдаанаар бүсийн зөвлөлүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, бүсийн хөгжлийн бодлоготой салбарын төлөвлөгөөг нийцүүлэх, бүсүүдийг хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зорилтот хөтөлбөртэй болгох, бүсийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх талаар хэлэлцэж санал дүгнэлт гаргах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ