"Монгол хэл, бичгийн шалгалт"-ын босго онооны болзол хангаагүй ч элсэлтийн шалгалтаа өгч болно гэв

Монгол хэл, бичгийн шалгалтад энэ жил нийт 83374 суралцагч хамрагдсанаас 70410 суралцагч шалгалтад тэнцсэн бөгөөд 12964 суралцагч буюу нийт шалгуулагчдын 15.5 хувь нь шалгалтад тэнцээгүй байна.

Монгол хэл бичгийн шалгалтыг 2013 оноос эхлэн Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу их, дээд сургуульд элсэн суралцах суралцагчдаас заавал авах шалгалт болгосон. Босго оноо 400 байхаар тогтоосон онцлогтой явагддаг шалгалт. Өөрөөр хэлбэл, 400 онооны босго давж байж дотоодын их, дээд сургуульд элсэх эрх үүсдэг.

Боловсролын үнэлгээний төвөөс энэ талаар тодруулахад "Энэ удаагийн “Монгол хэл, бичгийн шалгалт”-нд нийт шалгуулагчдын 15.5 хувь буюу 12964 сурагч босго оноогоо хангаж чадаагүй. Эдгээр хүүхдүүд ирэх арванхоёрдугаар сард дахин шалгалтад хамрагдах боломжтой. Бүх сурагч дахин шалгалтад орох байх гэж бодож байна. "Монгол хэл, бичгийн шалгалт"-ын босго онооны болзол хангаагүй ч элсэлтийн шалгалтаа өгч болно” гэсэн юм.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ