Марафонд оролцох хүмүүсийн мэдэх ёстой зүйлс

Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлт эхлэхэд ердөө 12 хоног үлдээд байна. "Марафонд гүйнэ гэдэг нь тамирчин хүний өөрийгөө ялан дийлэх том чадвар. Марафон гүйлтийн онцлог нь тухайн хүний өөрийнхөө зорьсон зайнаас гараад бариандаа хүртэл гаргаж буй тэвчээр, хатуужлыг харуулдаг. Манай залуу, өсвөр үеийнхэн марафон буюу холын зайн гүйлтэд маш идэвхтэй оролцдог. Түүнчлэн албан байгууллагаараа, хувиараа өөрийгөө маш сайн бэлтгэж оролцдог дурсгалтай тэмцээн. Жил бүрийн Улаанбаатар марафонд 30 мянгаас дээш тооны хүн бүртгүүлдэг. Харин яг ирээд гүйдэг нь 20 мянга гаруй хүн байдаг. Өнгөрсөн жилийн тухайд элит тамирчдын тоог нэмэгдүүлсэн. Тухайлбал Кени улсын хоёр тамирчин, Японы хоёр тамирчин, ОХУ-ын хоёр тамирчин, Англи, Герман, Франц гэсэн орнуудаас элит тамирчид ирж оролцсон" хэмээн Нийслэлийн биен тамир, спортын газрын Спорт, биеийн тамирын хэлтсийн дарга С.Саранцэцэг ярилаа.

Тодруулбал, өнгөрсөн жилийн марафонд 30 гаруй мянган хүн, 500 гаруй сайн дурын ажилтан оролцсон бөгөөд 41 орны гүйгчид гарааны зурвасаас хөдөлж, барианд орсон байна.

Харин “Улаанбаатар марафон 2025”-д өнөөдрийн байдлаар нийт 8800 орчим иргэн гүйхээр бүртгүүлснээс тал хувь нь буюу 4400 гаруй нь 5 км-ийн зайд бүртгүүлжээ.

“УЛААНБААТАР МАРАФОН 2025″ ГҮЙЛТИЙН ТӨРЛҮҮД

  • 1.5 км

Хамгийн ойрын зайн энэ төрөл нь гэр бүл болон тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан төрөл бөгөөд найз нөхөд, гэр бүлээрээ бие биеэ хүлээж, дэмжиж, урамшуулан хамтдаа бариандаа орж, тухайн өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлдэг. Уг төрөлд нэг гэр бүлээс хэдэн ч гишүүн гүйх боломжтой. Бүртгэлийг гэр бүлийнхээ нэг гишүүний бүртгэлийн хаягаар хамтад нь хийх бөгөөд гүйх гишүүн тус бүр 5000 төгрөгийн хураамж төлнө.

  • 5 км – Эрүүл мэндийн гүйлт

Хэрэв та анх удаа гүйх гэж байгаа бол энэ төрөлд бүртгүүлэх нь хамгийн тохиромжтой. Гүйлтийн спортоор хичээллээд удаагүй эсвэл тодорхой хэмжээнд спортоор хичээллэдэг, фитнест явдаг хүмүүс энэ төрөлд бүртгүүлэх нь илүү оновчтой юм. Хураамж: 10,000 төгрөг

  • 10 км

Гүйлтийн спортоор тогтмол хичээллэдэг, амьсгалаа зөв хуваарилж сурсан, гүйх арга барил эзэмшсэн хүмүүс энэ төрөлд гүйх нь төгс сонголт. 10 км нь тэвчээр шаарддаг атлаа нэг мэдэхэд л дуусчихдаг зай юм. Хураамж: 50,000 төгрөг

  • 21 км хагас марафон

Энэ төрөлд урьд нь марафонд гүйж байсан туршлагатай, дор хаяж 2-3 сар бэлтгэл хийсэн хүмүүс оролцвол зохистой. Хагас марафонд гүйх бол зориулалтын гутал, хувцас, тоноглол зэргээ сайтар зэхэж бэлтгэх хэрэгтэй. Хураамж: 70,000 төгрөг

  • 42 км марафон

Бэлтгэлийн үеэр багадаа 21 км-т хэд хэдэн удаа гүйж үзсэн хүмүүс 42 км-т гүйхээр сонгодог. Хэрэв энэ төрөлд амжилттай гүйж чадах юм бол өөрийнхөө чадварын хязгаарыг давах нэг томоохон сорилт болно гэж үздэг билээ. Хураамж: 90,000 төгрөг

  • Тусгай олимп төрөл буюу 500, 800 метр зайд гүйгчдээс бүртгэлийн хураамж авахгүй.

Марафонд гүйх хүсэлтэй иргэд https://ulaanbaatar.marathon.mn/ цахим хаягаар болон “Hipay” аппликейшнаар бүртгүүлэх боломжтой. Гүйлтэд оролцогчийн иргэний үнэмлэх, гадаад паспорт болон https://ulaanbaatar.marathon.mn/ цахим хуудас, Hipay аппликэйшнээр хийсэн төлбөрийн баримтыг үндэслэн энгэрийн дугаар олгож бүртгэл баталгаажсанаар гүйлтэд оролцох эрх нь нээгдэх юм.

Бүртгүүлсэн хүмүүст энгэрийн дугаар 2025.05.10-20-нд олгоно.

“УЛААНБААТАР МАРАФОН 2025”-ЫН ЭНГЭРИЙН ДУГААРЫГ ӨНӨӨДРӨӨС ОЛГОНО

Маргааш 5 км-ийн төрөлд бүртгүүлсэн хүмүүст дүүргүүдийн Биеийн тамир, спортын хорооны байрууд дээр энгэрийн дугаар олгож эхэлнэ. Дугаар тараах газруудын байршлыг танилцуулж байна.

  1. Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хороо

Хаяг: БГД, 4-р хороолол, 15-р хороо, Хасбаатарын гудамж

Утас: 70141983

  1. Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хороо

Хаяг: БЗД, 41-р хороо, Ангорын байр, 3-н давхарт, 314 тоот (“Отгонтэнгэр” сургуулийн баруун талд)

Утас: 11-450511

  1. Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хороо

Хаяг: СХД, 34-р хороо, Орбит-1, Найрамдалын зам, Спорт цогцолбор

Утас: 70176348

  1. Сүхбаатар дүүргийн Биеийн тамир, спортын хороо

Хаяг: СБД, 8-р хороо, 11-р хороолол, Их тойруу, Авто плазагийн баруун талд, “N tower” барилга, 7 давхар, 708 тоот

Утас:11-315651

  1. Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо

Хаяг: Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Хан-Уул дүүргийн иргэдэд үйлчлэх төв байрны урд өөрийн байр, 2 давхарт

Утас: 344783

  1. Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хороо

Хаяг: ЧД, 10-р хороо, Дэнжийн мянга, Э.Галданбошготын гудамж,  751 тоот

Утас: 77773113

  1. Налайх дүүргийн Биеийн тамир, спортын хороо

Хаяг: НД, 7-р хороо, Спорт цогцолбор, 3 давхарт, 304 тоот

Утас: 70233601

  1. Багануур дүүргийн Биеийн тамир, спортын хороо

Хаяг: БНД, 5-р хороо, Залуус хэсэг, Эрүүл мэндийн төвийн зүүн талд

Утас: 7021-3435

  1. Багахангай дүүргийн Биеийн тамир, спортын хороо

Хаяг: БХД, Өндөртолгой, 1-р хороо, өөрийн байр, 101 тоот

Утас: 70491280

Харин “Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн бусад төрөлд бүртгүүлсэн иргэдэд энэ сарын 15-ны өдрөөс эхлэн дугаар тарааж эхэлнэ. Марафонд гүйх иргэдийн бүртгэл 2025 оны дөрөвдүгээр сарын нэгнээс эхэлсэн бөгөөд бүртгэл энэ сарын 20-нд хаагдах юм. Бүртгүүлэх холбоос: Сайтаар бүртгүүлэх: https://ulaanbaatar.marathon.mn Hipay аппликэйшнаар бүртгүүлэх: www.hipay.mn/app 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ