Хэнтий аймгийн Норовлин суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Хэнтий аймгийн Норовлин суманд тавдугаар сарын 08-нд гарсан ойн түймрийг өнөөдөр /2025.05.13/ 08:00 цагт бүрэн унтраажээ.
Түймрийг унтраах ажиллагаанд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар, нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Норовлин, Дадал, Батноров, Хэрлэн, Баян-Уул сумын мэргэжлийн анги, орон нутгийн сайн дурын "Хан-Уул", “Баянгол" нөхөрлөл, "Онон-Балж" байгалийн цогцолбор газрын нийт 236 хүн, 29 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажилласан юм.
Түймэрт 7300 гаруй га талбай өртсөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ