Энхийг сахиулахаар цэрэг илгээдэг орнуудын сайд нар уулзаж байна

НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын сайд нарын дээд түвшний уулзалтад Монгол Улсын Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт оролцож байна.
ХБНГУ-д болж буй энэ уулзалтад 130 орны 800 гаруй төлөөлөгч, 54 улсын Батлан хамгаалахын сайд, дэд сайд нар энхийг сахиулах ажиллагаа дахь улс орнуудын оролцоо, улс төрийн дэмжлэг, сорилтод нөхцөлд үр дүнтэй, шуурхай хариу үзүүлэх чадавх сэдвээр хэлэлцэж, ирээдүйн чиг хандлагаа тодорхойлж байна.
Монгол Улсын Зэвсэгт хүчний НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаан дахь оролцоо нь анхны хоёр цэргийн ажиглагч офицерыг НҮБ-аас Бүгд найрамдах Конго улсад энхийг сахиулах ажиллагаанд 2002 онд илгээснээр эхэлсэн.
Үүнээс хойш 23 жилд Бүгд найрамдах ардчилсан Конго, Баруун Сахар, Бүд найрамдах Судан, Этиоп-Эитрия, Гүрж, Сьерра Леон, Чад, Бүгд найрамдах Өмнөд Судан, Исламын Бүгд найрамдах Афганистан улс, Суданы Дарфур муж, Йемен, хилийн маргаантай бүс нутаг болох Абией мужид, мөн Ирак, Косово, Исламын Бүгд найрамдах Афганистан улсад явуулсан энхийг сахиулах ажиллагаанд оролцоод байна.
Даян дэлхийн энхийн төлөөх үйлсэд Монгол Улс цаашид хүчин зүтгэж, энхийг сахиулагчдынхаа оролцоог нэмэхээ Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт форумын үеэр илэрхийлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ