Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн "Хан-Хэнтий" тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэрт дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 10:40 цагт гал ойн гал түймэр гарсан. Үндэсний аврах бригад, Нийслэлийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ, Булган, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газар, “Хан Хэнтий” УТХГ, Мандал сумын Нэгдсэн эмнэлэг, Мандал сумын Мэргэжлийн анги болон аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнууд, Ерөө сумын Мэргэжлийн ангийнхан ойн гал түймрийг унтраах ажиллагааг өнөөдрийг хүртэл зохион байгуулан ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ