Л.Гантөмөр: Засгийн газрын зориг, шийдвэр, эв нэгдэл, уялдаа ямар үр дүнд хүрч болохыг харуулсан тод жишээ юм

Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт болж байна.

Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр нээлтийн ёслолын ажиллагаанд оролцож буй гаднын зочид төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ.

Тэрбээр "Эдийн засгаа тэлж, ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулахын тулд дэд бүтэц тэр дундаа төмөр зам хамгийн чухал гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрсөн. Сайн эдийн засаг гэдэг бол сайн дэд бүтэц, тээвэр, логистикийн тогтолцоо дээр тогтдог. Харин сайн дэд бүтэц гэдэг нь цаг хугацаатай уралдан оновчтой шийдлээр үргэлжилсэн бүтээн байгуулалт байдаг. Монгол Улс төмөр замын салбарт олон жил хэлэлцэж хүлээсэн төслөө өнөөдөр бодитоор эхлүүлж байгаад миний бие чин сэтгэлээсээ талархаж байна.

Гашуунсухайт-Ганмодын төмөр зам зөвхөн нэг боомтыг холбох зам бус Монгол Улсыг БНХАУ-ын зах зээлтэй холбох стратегийн гарц, орон нутгийн хөгжил, ажлын байр, орлогын эх үүсвэрийг бүрдүүлэх хөшүүрэг юм. 2004 оноос эхлэн яригдаж 18 жилийн турш улс төр, эдийн засаг, техник гээд олон талын ойлголцолд хүрч эцэст нь хоёр улсын Засгийн газар хооронд амжилттай хэлэлцээ байгуулж, өнөөдөр ийнхүү бодит ажил болж байгаа нь алдсан цаг хугацааг нөхөх боломж гэж харж байна. Энэ бол Засгийн газрын зориг, шийдвэр, эв нэгдэл, уялдаа ямар үр дүнд хүрч болохыг харуулсан тод жишээ юм. Гашуунсухайт боомтын шинэчлэл, төмөр замын бүтээн байгуулалт нь боомтын нэвтрэх хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлнэ. Тээвэр логистикийн зардлыг бууруулна. Экспортыг үе шаттай нэмэгдүүлнэ. Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хадгална. Орон нутгийн хөгжилд шууд нөлөө үзүүлэх болно.

Эрхэм зочдоо энэ төслийн ард хоёр улсын харилцааны итгэлцэл, хамтын шийдвэр, олон хүний тууштай хөдөлмөр багтсаныг онцлон тэмдэглэж, чин сэтгэлийн талархал илэрхийлье" гэлээ.

May be an image of 7 people

May be an image of 1 person and dais

СЭТГЭГДЭЛ БИЧИХ