ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1891 боллоо

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр /2025.05.15/ Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1891 болсон талаар мэдээллээ. Одоогоор тус тохиолдлоор батлагдсан 1366 хүн эдгэрчээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэх боломжтой халдварт өвчин. Тиймээс дархлаажуулалтад сайн дураар заавал хамрагдахыг эмч нар зөвлөж буй.

Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах нь зүйтэй.

Улаанбурхан өвчний талаар тодруулах, лавлах зүйл байвал 89016199, 75103100 утсанд хандаж болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (202.126.89.72)
    Ямар сонин юм бэ амархан л эдгэдэг шүүдээ ЯАЦОРСОН юм бэ
    2025 оны 05 сарын 15 | Хариулах